Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзжээ. Энэ хуулийн төслөөр тендертэй холбоотой хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхээр байна. Үүнд:
-Одоогийн мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийн тендерийн саналыг сайн гэж үнэлдэг байсан. Шинэ хуулиар ийм ажлыг, ийм үнээр, ийм хугацаанд хийлгэнэ гэдгээ захиалагч өөрөө зарлана. Энэ шаардлагад тохирсон ХХК тендерт орно.
Ингэснээр үнийн зөрүү байхгүй болно, техникийн нөхцөл өөрчлөгдөхгүй. Компаниуд зөвхөн өөрсдийнхөө мэдээллийг л ирүүлдэг болох юм байна.
-Тендерийн маргаан шүүх дээр хугацаа их алддаг. Манайх шиг бүтээн байгуулалтын ажлууд нь улирлын шинжтэй хийгддэг оронд энэ байдал ихээхэн саад болдог байсан. Энэ байдлыг өөрчилж, дээд шатны байгуулагад нь гомдол гаргах замаар шийдвэрлэдэг болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
-Одоо мөрдөж байгаа хуулиар тендерийн хугацаа хоёр сар гаруй байсныг хоёр дахин бууруулсан байна.