gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Хүрэлсүх: Энэ автобус ээлжийн жолоочтой явсан

Э.Оргил
Нийгэм
2014-06-23
0
Twitter logo

Сүхбаатар аймгийн Тээврийн авто замын газрын дарга Ч.Хүрэлсүхээс ослын талаар тодруулаа.  

-Танай аймагт хот хоорондын тээвэр хийдэг хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай аймагт хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн компани бий. Бүгд зөвшөөрөлтэй, үзлэг, оношлогоонд хамрагдаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлд л яамнаас эрхийг нь өгнө шүү дээ. Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар руу долоо хоногийн өдөр болгон өглөө, орой хоёр удаа том оврын автобус явдаг.

-“Дайчин сүх” компани хот хоорондын тээврийн чиглэлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-2010 оноос үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компани. Энэ автобус ээлжийн жолоочтой явсан.

-Жолооч нь хурд хэтрүүлсэн гэх мэдээлэл байна?
-Үүнийг мэргэжлийн байгууллага тогтооно. Би хэлж мэдэхгүй.

-Автобусны компани тээврийн хэрэгслээ даатгуулсан байсан уу?
-“Соёмбо” даатгалд даатгуулсан юм билээ гэж ярилаа.

Н.ОЮУНЖАРГАЛ: ОХИН МИНЬ АМРАЛТЫН ӨДРӨӨРӨӨ ХОТ ИРЖ ЯВААД ОСОЛД ОРЧИХЛОО

Намжилын Оюунжаргал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас өнөө өглөө иржээ. Түүний охин уг автоусанд сууж явсан аж. Түүнээс зарим асуултад хариулт авсан юм.

-Охиных нь бие ямар байна?
-Нуруу нугасны хүнд гэмтэл авсан. Манай охин Сүхбаатар аймгийн Мөнххаан суман дахь Төрийн банкинд эдийн засагч хийдэг. Охин нь хотод байсан учир амралтын өдрөөр охин руугаа очоод ирэх гэж хот яваад, осолд орчихлоо. Үнэхээр хэцүү байна.  

|-Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Сайн мэдээгүй байна. Одоо хүмүүсийг бүгдийг нь MRI оношлогоонд хамруулж байгаа. Үүний дараа ямар эмчилгээ хийх нь тодорхой болно гэсэн.

-Танай охин хэдэн настай вэ?
-Охин минь 23 настай гэв.

АВТОБУСНЫ ОСОЛД ОРСОН ХҮМҮҮСЭЭС 21 НЬ ДААТГАЛТАЙ БАЙЖЭЭ

Хот хоорондын хүн тээврийн автобусны осолд орсон 47 хүний 21 нь даатгалтай байжээ. Хэчнээн хүнд нөхөн төлбөр олгох талаар “Тэнгэр даатгал” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч П.Эрдэнэхишигээс тодрууллаа.

-Осолд орсон хүмүүсийн даатгалын нөхөн төлбөрийг хэрхэн шийдэх гэж байна вэ?
-Баруун-Урт Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын автобусны осолд 50-иод хүн өртсөнөөс 21 хүн зорчигчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Энэ хүмүүст “Тэнгэр даатгал” компаниас нөхөн төлбөр болох 3.5 сая хүртэлх төгрөг нөхөн төлбөрийг эмнэлгийн дүгнэлт шаардахгүйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Ажилгүй байсан хоног, эмнэлэг эмчилгээний зардлыг даатгалаас олгодог юм. Харин даатгалд хамрагдаагүй бусад хүмүүст “Тэнгэр даатгал”—ын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрүүл мэндийн үйлчилгээ авсан тухай баримтад үндэслэн тус тус нэг сая төгрөгийн тусламж үзүүлнэ.

-Эрүүл мэндийн даатгалын хураамж хэдэн төгрөг байдаг вэ?
-400 төгрөг төлөөд, 3.5 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авдаг даатгал. Энэ даатгалд иргэд сайн дураараа хамрагддаг.

-Нас барсан зургаан хүн даатгалд хамрагдсан байв уу?
-Зургаан хүний дөрөв нь даатгалтай. Энэ хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 3.5 сая төгрөгийг 100 хувь олгож байгаа. Даатгалгүй хүмүүсийн ар гэрт тус бүр сая төгрөгийн тусламж үзүүлнэ.

-Ослын улмаас нийт хэдий хэмжээний хохирол гарсан бэ?
-Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Дүгнэлт гарсны дараа хохирлын дүн тодорхой болно. Мэдээж бага дүн гарахгүй байх гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан