Технологийн салбарын шилдгүүдийн нэг Элон Маск алуурчин роботуудын тухай дахин анхааруулжээ. Edge.org сайтад бичсэн “Хиймэл оюун ухааны домог” өгүүлэл дор тэрээр сэтгэгдэл бичсэн байв.
Маскийн хэлж байгаагаар хэдхэн жилийн дараа хиймэл оюун ухаантай роботууд автомат зэвсэгтэй хослон хүний амь хөнөөж эхэлнэ гэжээ. Тэрээр “Энэ аймшигтай зүйл болоход таван жил л хангалттай” гэсэн юм.
Зохион бүтээгч, тэрбумтан Маск алуурчин роботуудын асуудалд тун нухацтай, түүнчлэн их болгоомжтой хандах хэрэгтэй гэж хэлдэг хүмүүсийн нэг. Мэдээж хэрэг ямар ч зүрх сэтгэлгүй, амьдралын мөн чанарыг бүрэн ойлгоогүй хиймэл оюун ухаант роботын гарт зэвсэг өгнө гэдэг байж боломгүй зүйл.
Тэрээр саяхан нэг хурал дээр “Алуурчин робот хүмүүсийг яг л компьютерийн вирус шиг эсвэл спам шиг устгаж эхэлнэ” гэжээ. Зүгээр л хэнд ч хэрэггүй сурталчилгаа, суртал ухуулга бүхий спам цахим шуудан устгадаг шиг устгана гэдэг хүн төрөлхтөнд тун аюултай зүйл ирж байгаа хэрэг. Тиймээс ч үйлдвэрлэгчид болон эсэргүүцэгчид гэж хүмүүс хоёр хуваагдаж алуурчин роботын асуудлаар мэтгэлцээд байгаа.
Алуурчин роботуудын асуудлаар энэ сард НҮБ Женевт хуралдах юм.
Edge.org сайт дээрх түүний сэтгэгдэл /Устгагдсан/
Хиймэл оюун ухаан асар хурдацтай хөгжиж байна. Deepmind мэтийн хөгжүүлэгч компанид ажилладаггүй бол та бараг мэдэхгүй гэдэгт би итгэлтэй байгаагаа нуухгүй. Гэхдээ энэ зүйл асар их эрсдэл дагуулна гэдгийг би мэдэж байна. Таван жилийн дараа удлаа гэхэд арван жилийн дараа бид алуурчин роботуудын золиос болж болно. Би зүгээр ч нэг мэдэхгүй зүйлийнхээ талаар хийрхэж байгаа юм биш шүү. Гэхдээ би санаа зовж байгаа цорын ганц хүн биш. Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч тэргүүлэгч компаниуд мэдээж хэрэг аюулгүй байдалд хамгийн ихээр санаа зовж байгаа. Гэтэл бид одоо хэрэглэж байгаа технологийнхоо ч аюулгүй байдлыг хангаж вирусээс хамгаалж чаддаггүй. Тэдгээр компаниуд биш юм аа гэхэд өөр аюултай этгээдүүд системийг нь гэмтээж хүмүүсийн эсрэг ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй.
Алуурчин роботуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс