gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төсвийн хэмнэлтийн талаар Сангийн сайдад асуулга тавив

Э.Оргил
Улс төр
2014-10-07
0
Twitter logo

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар нэгдсэн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт, өр зээл, төсвийн хэмнэлтийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаанд асуулга тавилаа.

Монгол Улсын эдийн засгийн хямралт байдалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хууль тогтоомжийг УИХ-аар батлуулсан боловч эдийн засгийн бодитой үр дүн гарахгүй байна.

Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тасарчээ.

Тухайлбал, оны эхний найман сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ.

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг  "0" хувьтай болгох хуулийн төсөл боловсруулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аар батлуулсан.

Гэвч улсын нэгдсэн төсвийн оны эхний найман сарын гүйцэтгэлээр төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нийтдээ 221.4 тэрбум төгрөгөөр тасраад байна.

Иймд УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс үүдэн улсын төсөв хэчнээн хэмжээний татварын алдагдал хүлээсэн, 2008 оноос өнөөг хүртэл алт олборлогч компаниудын төлсөн татвар, алт олборлолт, тушаалтын хэмжээг он тус бүрээр гаргаж өгөхийг Сангийн сайдаас хүсчээ.

Мөн 2014 онд Засгийн газрын шинээр үүсгэсэн өр зээл, баталгаа болон эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолсон байна.

Түүнчлэн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн чиг үүргийн дагуу төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Сангийн сайдаас хүссэн аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан