Хэдийгээр терминатор дээр гардаг роботуудыг хүн төрөлхтөн бүтээгээгүй ч сүүлийн хэдэн жилийн хугацаанд бидний олон ажлыг роботууд хийдэг болсон. Учир нь роботууд ядрахгүй, өлсөхгүй, зардал багатай, ажлынх нь үр дүн хэзээ ч буурахгүй.
Харин Panasonic компани үүний эсрэг байгаа гэдгээ илэрхийлэн ажилчиддаа Exoskeleton өгөхөөр шийджээ. Компанийн охин компани болох ActiveLink-ийн хөгжүүлсэн механик өмсгөл ердөө 5 кг жинтэй бөгөөд 15 кг илүү ачаа зөөх чадалтай болгох юм.
Түүнчлэн ийм хувцас өмссөн ажилтнуудын биед ямар нэгэн хүндрэл учруулахгүй, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхгүй аж.
2013 оны нэгдүгээр сард компанийн гаргаж байсан анхны загварын бичлэгийг үзээрэй:
Харин доор байгаа бичлэг дээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын үеийн загварыг харуулжээ:
Мэдээж хэрэг Panasonic ингэж ажилчдаа механик өмсгөлөөр хангаж байгаа нь зөвхөн тэднийг бодсон хэрэг биш. Харин ч олон нийтэд илүү алдартай болгох нэг маркетингийн арга юм.
Осака дахь үйлдвэрт эхний туршилтын өмсгөлүүдийг нийлүүлэх бөгөөд бүр 100 орчим килограммын даац нэмэх илүү том төхөөрөмжийг хөгжүүлж байгаа аж.
Ингэснээр зөвхөн хүнд зүйл зөөдөг ажилчид гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, алхаж чадахгүй болсон өндөр настнуудыг хүний тусламжгүйгээр яг л энгийн хүн шиг алхаж чаддаг болгох юм.