Нийслэлээс 500 гаруй км алсдагдсан Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Цахиуртын ам хэмээх газарт Эрдэнэ-Уул багийн бага эмч Х.Цэрэнжаргал нөхөр байгаль хамгаалагч Н.Очирхуяг нар аж төрдөг. Нутгийнхан тэднийг Цийраа эмч, Очко хэмээн дотночилж дуудна. Цийраа эмч 1986 онд Дархан хотын Анагаах ухааны дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөнөөс хойш хоёр жилийн дараа бага эмчийн сургалтад хамрагдсанаар уугуул нутагтаа багийн эмчээр ажиллах болжээ. Тэрбээр 4000 гаруй хүн амтай Жаргалант сумынхаа таван багийг тойрон 33 жил ажиллахдаа дуудлагаар явж, ороогүй айл, үзээгүй хүн ховор ажээ.
Хэдийгээр эмч тэтгэвэртээ гарсан ч алслагдсан суманд ажиллах хүн ховор учир ажлаа хийсээр яваа. Түүний нөхөр Н.Очирхуяг багийн байгаль хамгаалагчийн ажилтай ч дуудлага ирэхэд мотоциклоороо хөл залгуулж, багийн эмчийнхээ ажилд дайчлагдана. Сумын иргэддээ эрүүл мэндийн тусламж үзүүлэх энэрэнгүй үйлсэд 30 гаруй жилийн турш гэр бүлээрээ зүтгэж буй тэдэнтэй уулзахаар зорьж очсон юм.
Бүл муутай, амьдрaлын боломж тааруу улсууд эрүүл мэндийн эрсдэлд өртөх нь элбэг.
Эрдэнэ-Уул баг сумын төвөөс 12 км-ийн зайтай ч намрын адаг сар тул нам дор газраараа үхрийн хар туруу цастай, уулархаг хэсгээр өвдгөөр татаж хунгарласан тул бид хоёр цаг гаруй явж хүрлээ. Зөвхөн Жи мобайлын сүлжээ барих бөгөөд сумаас жаахан холдох төдийд утас холбоо тасардгийг эмч сануулсан тул замд таарах мотоциклтой хүнээс зам асуув.
Тэр хүн салаа замаар Хоолт баг руу явж байсан ч Цийраа эмч, Очко ахын гэр рүү хүргээд өгье гэв. Явуулын хүнд түвэг удахгүйг хичээж, багийн эмчийн гэрийг заалгаад авъя гэхэд Очко ахынд заавал хүргэж өгнө гэж замчлахаар болов. Хариу бүрий болж, цас ихтэй, бартаа нугачаат уулын ам газраар замчлах зуураа мотоциклтойгоо хэдэнтээ хажуулдан байж, биднийг зорьсон айлд хүргэж өглөө.
Тэд 40 км-ийн холоос /Хялгант/ дуудлага ирээд гэсээр биднийг угтлаа. Хамт явж сурвалжилъя гэхэд уулын хярд, мориор л хүрнэ, өөрсдөө ирье гэсэн тул харзнаж байна гэлээ. Оройн 18 цаг өнгөрч байсан тул хотын биднийг хол яваад дэмий гэж эмчийн аав хориглов. Шөнө орой дуудлагад явж, гэрээ эзгүй орхидог тул /хүүхдийн амралт эхэлсэн/ Цийраа эмчийн аав 70 гаруй насны хөгшин хоёр ачийг нь харж суугаа нь энэ аж. Тэрээр сумын 90 жилийн ойд хурдан морьдоо айрагдуулна гэсэн өөдрөг "мөрөөдөл"-тэй сууна гээч. Гэрийн эзэдтэй хэсэг хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Хөдөө орон нутагт эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас эрсдэлт эмгэгт өртөх нь түгээмэл. Цус ойртох, бэлгийн замын халдвар авах, шар өвчний дэгдэлтийн үед ахуйн ариун цэвэр муугаас хүндрэх зэрэг болзошгүй эрсдэлд орох нь бий. Отор нүүдэл хийж малаа даган, уулын хярд гарчихдаг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй. Оторт 3,4 сараар явдаг. Эхнэр хүүхэд нь суманд сургуулийн хүүхдээ хороолж суудаг, нөхөр нь малаа хариулдаг явуул суугуул аж төрдөг хүмүүс цөөнгүй.
Хөдөөгийн иргэд эрүүл мэнддээ хойрго ханддаг
Эсвэл эмээ өвөө нь сургуулийн насны хүүхдүүдээ аваад сум орчихдог. Гэр бүлийн хоёр малаа дагах тохиолдолд нэг нь малдаа явсан хойгуур жирэмсэн эх ганцаар байж байгаад цус алдах зэрэг хүнд нөхцөлд малчид амьдардаг. Хүн бүл олон, амьжиргааны түвшин гайгүй хүмүүс бол өөр л дөө. Унаагаараа ирээд эмчээ авчихна. Бүл муутай, амьдрaлын боломж тааруу улсууд эрүүл мэндийн эрсдэлд өртөх нь элбэг.
-Бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Өдөр тутмын дуудлагад иргэд эмчээ ирж авах ёстой. Иргэд мориор ирж авна. Мотоциклоор залуу хүүхдүүд хурдтай давхина, чадах чадахгүй хүний ард сундалж явах хэцүү шүү. Одоо иргэд утсаар дуудлага өгчхөөд суучихдаг болсон. Шатахуунгүй үед загнана. 0-5 насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, тусгай хэрэгцээт иргэдийг эргэх эм тарианы хангамжийг хүргэх зорилгоор сард нэг удаа багаа бүтэн тойрч, хяналт шинжилгээг хийх ёстой байдаг.
Нярайг 2 сард 8 удаа эргэх ёстой.
1995 онд уналганы хоёр морь олгож байв. Н.Батбаяр гишүүний санаачилгаар нэг удаа эмийн фонд үүсгэж, өрхөөс 1000 төгрөг цуглуулахад 50 гаруй айл өгч байсан. Одоо эмийн эргэлтийн хуримтлал гэж байхгүй. Яаралтай үед хэрэглэх 20-иод төрлийн эм тариа бэлэн байх ёстой. Эргэлт хяналтад 10 л бензин өгдөг. Мотоцикл 100 км-т 5-6 литр бензин иддэг. 2019.4-р сараас эргэлт хяналтын шахатуун өгөөгүй. Санхүүжилтгүй байна л гэдэг.
Иргэдийн эрүүл мэндийн даатгал төлөлт хангалтгүй байдаг юм болов уу. Сумын эрүүл мэндийн төвийн төсвийн зарцуулалт хэтэрсэн, дансыг нь хаасан гэсэн тайлбар өгсөн. Нярайг хоёр сард найман удаа эргэх ёстой. 2015 онд “Мустанг 5” маркийн мотоциклийг 3 жилийн хугацаатай өгсөн. 2005 онд “Малчдийн амжиргаа дэмжих сан”-гаас манай багт жижиг мотоцикл /Жүүриймаа/ өгсөн.
Ганц яваад л дугуйны хэрээс тасарчихсан. Багаар нэг тойроход 250 км, гурван өдөр явна. Гялгарын хясаа, Их элгэд, Бүлээний битүүт гэж отрын бүсэд өвөлдөө 20 гаруй айл нутагладаг. Зундаа тийш хүрэхэд Чулуутын голыг 3 сүлжиж очно. Зун мориор л гарах боломжтой. Өвөл мөсөөр. Мотоциклийн элэгдэл хорогдлын засварыг өөрсдөө хийнэ. Мотоцикль дээр хувцас гандана, шороонд дарагдах гэж жигтэйхэн. Бөрсийсөн л хоёр хүн явна. Царай зүс, гоо сайхад ч халтай шүү. Өвөлдөө мотоцикл дээр байнга хөлөө чирч, тэнцвэрээ олж явдаг тул гутлын ул тэсдэггүй.
-Иргэдийн гээвэл зохих буруу зуршил юу вэ? Иргэд эрүүл байх дадалд суралцаж, өвчлөл багасвал таны ажил хөнгөрнө дөө.
-Тэгэлгүй яах вэ. Иргэд архи, өөх тосны хэрэглээг хэтрүүлдэг. Даралт харвасан, хүүхдийн хүнд хэлбэрийн өвчлөл, таталт гэмтэл, төрөлтийн хүндрэлүүд эмгэг дээр очиж анхан шатны тусламж үзүүлдэг учраас бэлэн байдал, яаралтай тусламжийн эм хангамжийн нөөц тааруу үед хүндрэлтэй байдаг.
Бүхнийг гардаж хүний амь насыг аврах мөч олон. Яаралтай тусламжийн үед хэрэглэх эм тариа багаж хэрэгсэл бэлэн байхгүй бол их хэцүү. Төрөх хүн аваад явж байх зам зуурт машинд төрүүлж байсан нь ч бий. Эмнэлэг ойрхон гээд мотоциклоор эхнэрээ авч яваад хүүхдээ эмнэлгийн ойролцоо төрүүлчихсэн. Эх нярайг дамнаж оруулж байсан тохиолдол ч байдаг. Азаар хүйт ороогүй, дулааны улирал байж билээ.
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЕД ЭМ ТАРИАНЫ ХАНГАМЖ МУУ БОЛ УЛААН ГАРААРАА ХҮНИЙ АМИЙГ ЯАЖ АВРАХ БИЛЭЭ
-Та хэдэн хүүхэд эх барьж авсан бэ?
-17,18 хүүхэд бий шүү. Унаа тэрэг, утас харилцаа хөгжөөгүй байсан үед л дээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө эмчийн хяналт, анхан шатны үйлчилгээний хүртээмж сул байсан.
2000 оноос хойш гэрийн төрөлт байхгүй. Зарим эхчүүд сумын төвд хамаатан садныдаа байж байгаад хүүхдийн амралт эхлэх үеэр ч юмуу хөдөө гэр рүүгээ хяналтын эмчдээ хэлэлгүй явчихдаг. Тэгээд гэнэт өвдлөө гэж надруу дуудлага өгөхөөр би сум руу дамжуулчхаад түрүүлээд очиход төрчихсөн байх тохиолдол гардаг.
-Зарим эх жирэмснээ нуух нь бий гэж сонссон?
-Олон төрөхөөс санаа зовдог ч юмуу нөхөргүй, охидын төрөлт, ахимаг насныхан аман асуумжид хэвийн гэж хариулсаар хяналтад орох хугацаа нь хэтэрчихсэн байх нь бий.
“Нэрийн хяналт” гэдэг үйлчилгээг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байна.
Тэтгэмжтэй холбоотойгоор төрөлт нэмэгдэж байгаа. Сар болгон /15-49/төрөх насны эмэгтэйчүүдээс асуумж авдаг. Улаанбаатар, өөр аймаг суманд явсан ч утсаар холбогдож асуумж авах ёстой. Шилжсэн ч хяналтдаа ороорой гэдгийг хэлэх ёстой. Ялангуяа оюутан охид жирэмслээд хяналтад оролгүй явсаар төрөх хугацаа нь дөхөхөөр харьяалах газраа ирдэг тал бий. Энэ нь төрөлтийн хүндрэлийн гол шалтгаан тул манай/Архангай/ аймаг Баянхонгор аймгийн сайн туршлагыг нэвтрүүлж, “Нэрийн хяналт” гэдэг үйлчилгээг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байна.
-Таны ажлаасаа урам авдаг зүйл юу вэ?
-Таталтад ороод, гэр бүлийнхэн нь уйлалдсан хүнд өвчтөнд эм тариа хийгээд 30 минутын дотор сэргээд ирэхэд ах дүү нар нь их баярлаж билээ. Тэд одоо ч намайг ах дүү шигээ санаж явдаг. Мөн зүрх судасны хүнд дутагдалд орчихсон /энэ намар/ шингэн алдалт хавсарч, эрүү ам нь зуурчихсан байсан. Булчин сулруулах эмчилгээ хийгээд шингэн сэлбээд босгосон. Ах дүү нар нь их баярласан даа. Яаралтай эм тарианы хангамж сайн байх урамтай шүү. Байхгүй тохиолдолд улаан гараараа хүний амийг яаж аврах билээ.
Тархи нь хөдлөөд бөөлжин хордлогод орж хүндэрсэн хүүхдүүд ч бариулаад 30 минутын дараа гүйхийг харах сайхан байдаг даа.
-Та уламжлалт анагаах ухааны аргыг хослуулдаг байх нь ээ?
-Багийн эмч нар Вансэмбэрүү уламжлалт анагаах ухааны сургалтад хамрагдаж, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байсан. Мөн би аав ээжээс өвлөсөн мэдрэмж, эв дүйгээрээ толгой барьдаг. Хүүхдүүд их бариулдаг. Иргэдээс их талархал сонсдог доо.
-Хүүхэд эх барьсан эмчийг Монголчууд “авсан ээж” гэдэг?
-Тэгдэг шүү. Авсан ээждээ цагаан сараар ирж золгоно, хүүхдийн даахыг үргээх ёслолдоо урьж зална.
-Хүндэтгэж хонины ууц өгдөг гэж сонссон?
-Ууц авч идэх тохиолдол бий бий/инээв/
-Таны гэр бүлийн хүн таны хүнд ажлаас түвэгшээх тохиолдол бий юу?
-Гайгүй шүү. Төрийн албанд олон жил зүтгэсэн болохоор ер нь түүртэхгүй.
-Би чиний жолоочоор насаараа ажиллаа гэж “томрох уу”? Эсвэл ядарсан үедээ ч юмуу ялархах үе бий юу?
-Тийм үе байлгүй яах вэ. Арга эвийг нь олох гээд л гүйнэ. Дуудлага өгч буй хүн хоёрын хооронд бөндөгнөх юм гарна аа. Очко ах чинь ядраад л ингэж байгаа байх гээд л. Гэр орны дотор ч аль болох эвийг олох гэнэ дээ. Дуудлага ирэх болгонд явья гэж дураараа босон харайгаад үйлчлүүлнэ гэж байхгүй ээ. Их цас зудтайд дуудлагаас дөнгөж гэртээ орж иртэл хамрын цус гараад хүнд байна гэв ээ.
Нохойноос хамгаалах хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгтэй байдаг.
Орой шөнө болсон яаж явах вэ, өглөө болюу л гэж байна. Цус алдсан бол заавал явна, хойд давааг явган давахаас гэж айлгаж байгаад хоёулаа шөнө зүтгээд хүртэл өнөөх хүн гайгүй сууж байсанд манай нөхөр бүр бухимдчихсан. Ийм тохиолдол олон. Хэд хоночихлоо, багаар нэг тойрохгүй бол болохгүй нь гээд санаа зовж эхэлнэ. Тэгэхээр энэ маань тэрийг мэдэрдэг шиг байгаа юм. Одоо нас нь ахиад ирэхээр ядардаг болж. Санааны зоргоор явья гээд байх хэцүү. Залуудаа бол өөр байж.
-Хэдэн настайгаасаа жолоочоор явав аа гэхэд, Очко ах тэндээс 25 гэж тод санаж байна. Эмч, надтай сууснаас хойш л гэж хариулав.
-Хамт ажиллах сайхан. Өөр ажилд томилогдчихоороо надад олдохгүй ээ. Манай хүүхдүүд явна.
-Таны аль хүү хамгийн их дуудлагад явдаг вэ?
-Хаяанд байгаа хүү Ганбат. Амралтаараа ирэхээрээ аль байгаа нь л явна. Аавыгаа амраана. Хүү нар маань 17,18-айгаасаа явж эхэлсэн. Хөл нь газар хүрэх дайны болоод л явсан даа. Мотоцикл жолоодоход хөл газар хүрэх их чухал. Тэнцвэрээ олдог.
-Унаж бэртэх тохиолдол гарах уу?
-Гайгүй. Унаатайгаа хажуулдах бол энүүхэнд. Өөр багийн эмч нар хүүхэдтэй явж байгаад унаж муужирч, эл мэлгүй болсон зэргийг хуучилдаг шүү. Бид хоёр багаар тойрч яваад голын сав, мөстэй газар явж халтирч, мөсөн дээр хоёр гурван удаа мотоциклоо унагаад. Чүү ай голын мөс гатлаад Очко огиж цогиод унах нь ээ. Их тэвдүүлсэн. Тас харанхуй. Харих гэж явснаа Цагаан булан руу айлд хонож билээ. Тэр үед зүрхний эм ховор байсан. Очкоогийн зүрхний өвчин үүсч байсан шиг байгаа юм.
-Дуудлагаар явж байхад элбэг тохиолддог бэрхшээл юу вэ?
-Мотоцикл битүү унаа биш учир нохойд хөөгдөх, цүнхний оосор тасдаж, авч одох нь ололтаа. Нэг удаа бүрий тасрахын алдад айлын хажуугаар гарч явтал нохой нь хоргоож, хөлнөөс зууж чирэгдэн чигчий хурууг гуталтай нэвт хазсан. Улам лавшруулж зуугаад, тавьдаггүй. Эмнэлэг дуудаж үзүүлэхэд миний пульс 120 хүрсэн байсан шүү. Зүрх дэлсээд, их айсан. Тэрнээс хойш бүдрээд байх болсон. Монгол гуталтай явбал эсгий оймстой тулдаа гайгүй өнгөрнө. Өдрийн богинод багаар тойроход орой үдшээр айлаар орохоос аргагүй. Нохойноос хамгаалах хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгтэй байдаг.
Хөдөлгөж болохгүй үед долоо хоногоор ч өвчтөн сахина.
Дөрвөл улирал, цас бороо, нар сарны ээлжгүй хүн өвдөж л байдаг. Бид бороонд шүхэргүй, цасан шуурганд нөмөргүй мотоциклтойгоо торойтол явна даа. Цас устайд гинж нь саарах, дугуй хагарч унаа саатах тохиолдол зөндөө. Их цастайд мотоциклоо түрээд, хажуу тийш өргөж тавиад л, түрээд явган нүцгэн айл бараадах нь элбэг дээ. Чоно нохойноос айж мод шод бариад л хүрнэ.
Хээр айлын өвөлжөөнд өвс хоохойлоод хонох нь ч бий. Чоно улиад л. Бартаатай, эрс тэс уур амьсгалтай газар хүйтэнд чанга шүү. Засгаас унаа өгөхөөс өмнө хувийн хуучин унаагаа тордож л унана.
Асайт багт эмч байхад шөнө дуудлага ирээд мориор Даагын давааг давж явав аа. Жавар ид тачигнаж байсан үе л дээ, хоёр хас хайрагдаад, эмээлийн бүүрэгт нидрүүлэн хэвлий хөндүүр болтол явж очиж билээ. Даваа гүвээнд уруу газар морь бүдрэхэд урагшаа годройтож ойчно. Гар хөлөө хөлдөөх бол энүүхэнд. Тэр болгоныг яриад явах биш дээ. Харвасан хүн харж хоёр гурав хоног гэрээ эзгүй орхино. Хөдөлгөж болохгүй үед долоо хоногоор ч өвчтөн сахина.
-Ямар үед сум руу дуудлага өгч болох вэ?
-Багийн эмч үзчихээд хүнд үед сумруу хэлнэ. Цус алдсан, нярай, харвалт, төрөлт, жирэмсэн эхчүүдэд сумаас шууд үйлчлэх ёстой. Тэр болгонд сумын эмч давхиад байвал төсөв, бензин хүрэхгүй байх л даа. Бүр яаралтай дуудлагыг сум руу өгөхөд очилгүй яахав. Ихэнхдээ багийн эмч очиж бай л гэдэг.
-Таны ажлын байр хүнд нөхцөл гэх ангилалд орох уу. Хөдөөгийн нэмэгдэл байх уу?
-Орон нутгийн нэмэгдэл гэж бий. 90-р тогтоол бил үү дээ. Нийгмийн даатгалаа төлөөд гар дээр 600 мянган төгрөг авдаг. Саяхнаас нэмэгдээд энэ.
-Хэдийг нь бензинд зарцуулдгийг тооцож байв уу?
-Үгүй ээ. Яаралтай үед хэрэглэх 10 л бензин өгдөг/энэ оны дөрөвдүгээр сараас өгөөгүй/. Бусад дуудлагад хувиасаа л зарцуулдаг. Өвчин зовлонгийн өөдөөс шатахуун байхгүй гээд сууж байх уу. Сар бүр сум орж тайлан өгөх, нярай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эргэж тойрно. Үүнд 40 литр/1800x40=72000 төгрөг/ шатахуун орно. Ханиад томуу ихтэй үед шатахуун зарцуулалт нэмэгдэнэ. Яаралтай тусламжийн эм тариаг базааж явна. Малчид тэр бүр сумын эмийн сан орох боломжгүй. Хүнд өвчтөнөөсөө эм тарианы мөнгө нэхэж чадахгүй. Дуугүй гараад явна. Өгөх боломжгүй нь ч бий.
Зарим нь бие нь дээрдэхээр бариад ирдэг л юм. Авахгүй тохиолдол гарна. Малчид эм зээлээр их авдаг. Хэзээ хойно, багаар тойрохдоо л авна. Цалингаараа эм авч тараачихаад цуглуулна гэдэг хөгтэй. 200, 300 төгрөгөөр нь л цуглуулна/инээв/. Бид чинь хувийн амьдралтай.
17 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛЖ, ТАВАН ХҮҮХЭД ХУРИМ, ХИЙЖ ТУСАД НЬ ГАРГАСАН
Хүүхдийн сургалтын төлбөр төлнө. Зээлээс зээлийн хооронд явна. Дөрвөн хүүхдээ их дээд сургууль төгсгөлөө. 17 жил тасралтгүй сургалтын төлбөр төлж байна. Таван хүүхдээ хурим, хийж тусад нь гаргасан. Нарийн малаа хүүхдүүдийнхээ өмчид хуваагаад өгчихсөн. Хэдэн бод мал бол бий гээд одон медалиа үзүүлэхээр авдраа уудлах зуур Очко ах миний хань одоо болно гэсээр ширээнд дөхөж суулаа.
ЭРДЭНЭ-УУЛ БАГИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ Н.ОЧИРХУЯГ: ЭМЧ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ХОЦРОХ ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БОЛЗОШГҮЙ
-1984 онд Асайт багийн Цүүрийн хэсгийн дарга, тоо бүртгэгч гэр бүл болсон
-1991-2000 Дараа нь Хоолт багийн бага сургуульд нярав
-2001 оноос байгаль хамгаалагч
Би 1986 гэр бүл болсноос хойш ханьтайгаа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэж байна даа. Багийн эмчийн жолоочоор 33 жил ажиллаа. Эрүүл мэндийн тэргүүний ажилтан өгөхөөр нөхөр сууж байгаа биз дээ гэж хошигнох зуур /Хоолт багийн иргэн/ замчлан ирсэн нутгийн ах хажуугаас Алтан гадас авах дайны ажилсаг хүндээ гэж нэмэрлэлээ.
Эмч "Цалинтай ажиллаж байгаа би ч урамтай. Сайн дураар олон жил мотоциклийн жолоо мушгина гэдэг их сэтгэл, тэвчээр. Унаа хүртэл элэгдэж, олныг элээж, сольж байхад хүний бие төдий хэрээр хөгширнө, эрүүл мэнд доройтно шүү дээ" гэж онцлов.
Үргэлжлүүлэн Н.Очирхуяг ахтай ярилцахад "Хөл гар, үе мөч зовиурлах, нүдний хараа огцом муудах зэрэг шинж илэрч байна. Салхины шилгүй, хамгаалалтгүй явснаас л болдог шиг байна. Бидний ажлыг залгамжлах залуучуудад анхааруулж хэлье" гэсэн юм.
Тэрээр цааш нь "Би ч давхар ажил/байгаль хамгаалагч/ эрхлээд хөдөлмөрөө үнэлүүлж яваа хүн. Бусад багийн эмчийн хань ижил зөвхөн мотоциклийн жолооч хийнэ. Тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ч юм уу урамшуулал олгох хэрэгтэй л харагддаг юм. Төр түмэндээ гэр бүлээрээ үйлчилж байгаа хүмүүсийг үнэлэх нь зүй гэж бодож явсаар тэтгэвэртээ гарах нь дээ. Ирэх жил 60 нас хүрнэ.
-Та саналаа шийдүүлэх гэж хөөцөлдөж байв уу?
-Хурал цуглаан дээр холбогдох хүмүүст хэлж ярьсаар л ирсэн.
-Таны хүсэлтийг үйл хэрэг болгосон хүн байна уу?
-С.Ламбаа гуай эрүүл мэндийн сайд байхдаа багийн эмчид мотоцикл өгөхөөр шийдвэрлэсэнд их баярладаг даа. Тэрнээс өмнө бид хувийн унаагаараа л үйлчилдэг байсан.
-Хамгийн анх ямар унаа олгосон бэ?
-Жижигхэн, 1000-ын дугайны ах гээд хэлчихмээр тургүй эд байсан. Бид “Жүүриймаа” гээд нэрлэчихсэн байж билээ. Одоогийн энэ “Мустанг 5”-аас хамаагүй хэврэг.
-"Планета 5" арай гүжир дээ. Та засгаас авч байв уу?
-Үгүй ээ. Манай багийг унаатай/Жүүриймаа/ гээд өгөөгүй. Бусад багийн эмч нар бол “Планета 5” хөлөглөсөн шүү.
Хүнд нөхцөлд, бага цалинтай ажиллана гэдгээ мэдсээр байж, чиний л сонголт гэж хэлэх хүн байж болох юм. Ажихад багийн эмч нар огт хүнд бэрх гэсэн хандлагыг гэр бүлийн орчиндоо гаргадаггүй, сонголтын хариуцлагаа өөрөө үүрч амьдарч чаддаг юм шигээ. Гандан буурахгүй гэдэг шиг хоёр ч хүүхэд маань Анагаахын чиглэлээр сурлаа.
Ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэдэг. Хүнд хэцүүг нь харж л өссөн баймаар.
Уламжлал байдаг юм болов уу. Хүүхдүүд маань бүгд л эмч болох хоббитой. Ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэдэг. Хүнд хэцүүг нь харж л өссөн баймаар. Өөрсдөө л мэргэжлээ сонгосон. Ачаалалтай ажилладаг учир хүүхдүүдэдээ тусгайлан цаг гаргаж, өсгөсөн гэж би хэлэхгүй ээ. Хажууд нь хөдөлмөрлөөд, хоёул зүтгээд байхаар хүүхдүүд дагаад адил дадалтай болдог шиг. Эрт ч тусад ордог.
-Би Жаргалант сумын таван багаар дамжиж ажилласнаа эргээд бодоход Асайт баг хамгийн хүндрэлтэй нь байж. Айл, хүн ам олонтой. Одоо ч тийм. Нутаг дэвсгэрийн радиус нь 100 км бүхий талбайг хамарна. Нэг тойроход 300 км гаруй шүү.
Тэндээс ажил амьдралын гараагаа эхэлж байсны хувьд, түмэн олонд хүртээмжтэй үйлчилгээг хүргэхийн тулд Асайтыг хоёр баг болгоосой. Үгүй дээ л хоёр багийн эмчтэй болгох шаардлагатай. Аль нэг өнцөгт явж байхад нөгөө буланд яаралтай дуудлага гарвал хүний амь эрсдэх ч аюул бий шүү.
Дунд нь эмч хариуцлага хүлээгээд хоцрох тохиолдол ч гарч болзошгүй. Хүний амь настай холбоотой хариуцлагатай ажил хэцүү. Хоёр эмчтэй болгохыг баг, сумын ИНХурлаар, сум орон нутгийн удирлагаас санаачлан даруй хэрэгжүүлээсэй. Багийн хурлаар хэлэлцэхэд ард түмэн татгалзаад байхгүй л байх" гэлээ.
Бидний ярилцлага өндөрлөхөд, явуулын надад ч ажил төрөлдөө эзэн байж, сум орон нутаг, эх орондоо хүртээлтэй үйлийг бүтээгээрэй гэсэн хүндхэн хирнээ хүнлэг захиасаар үүрэгдэн үлдлээ.
Уудам монгол орны зүрхэн тушаа ирсэн мэт. Цас будраад л. Арвандугаар сарын сүүл гэхэд яггүй хүйтэн байна. Хөдөөгийн байдал шалдир бульдир, цагийн байдал ороо бусгаа гэж тэртээ 100 жилийн өмнө их зохиолч бичсэнчлэн байгалийн байдал янзаараа, дөрвөн улирал ээлжилсээр. Цийраа эгч Очко ахын хамтын хөдөлмөрийн 33 жилийн хугацаанд хэдэн удаа зуд турхан тохиолдоо бол. Усан бороо асгарч, үер тууж гол горхи үертэй үед Чулуут, Асайтын голыг хэдэнтээ гаталж, Хоолтын гурван давааг харанхуй шөнөөр халтиргаатай, нүүр нүдгүй цасан шамарга шуурсан өдөр яажшуухан даваа бол...Мөндөр тачигнасан үед ч халхлах нөмөргүй мотоциклтой тууж л явсан байх...
Монголын хөгжлийн хурдыг хүн зоны төрөлт бас хагацал хүлээх үү. Бодлогоор хөгжүүлэхийг хүлээж, хөл хөсөр гар амар суудаг хүн хөдөөд ховор л гэмээр. Очко ахын гадаа туулах чадвар сайтай төмөр хүлэг хоёр ч байна. Ачааны амжиргаа цагаанрхуу жижиг тэрэг ч харагдлаа.
Дөрвөн улирлын ээлжгүй, сар нарыг ялгалгүй хүн төрсөөр бас одсоор. Тэр болгонд багийн эмч гэр бүлийн хамт хоёр дугуйттайгаа донсолгон давхиж хүрнэ.
Энэ мэт Монгол тулгатны эрхэм хийгээд эгэл хүмүүс хөдөлмөрлөж, улсын ажлыг ч цалгардуулалгүй өрх гэрээ ч гал алдуулалгүй авч явна. Хөдөөгийн нөхцөл уйлмаар хүнд, хүний сэтгэл гэж дуулмаар хүчтэй ажээ.
Дутах юмгүй бас тайван аж төрөх юм, Очко ахынх. Гэхдээ л хүнд төрийн хайр хэрэгтэй гэж нэрт яруу найрагч агсны хэлснийг ишлэе. Тэд ч төрийн бодлого дор, тогтолцоогоор олгож буй “боломж” гээчийн дотор амьдарч буй нь дамжиггүй. Хүндээ ээлтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн, боловсрол эрүүл мэндэд хөрөнгө хаядаг бодлоготой улс оронд, ая тухтай орчин нөхцөлд амьдарсан бол гэж асууж зүрхэлсэнгүй ээ. Үр хүүхэд, эрүүл мэнд зэрэг чухал зүйлсдээ цаг заваа илүү зориулах байсан болов уу гэж бодож сууснаа нуух юун.
Утасны хонх жингэнэлээ. Очко ах авав.
Ойрд яаралтай дуудлага ихтэй түмэн завгүй л байна гэж учирлаж дуулдлаа. Багийн эмчийн утас байнга цэнэгтэй байх шаардлагатай. Эвдчихнэ гээд хүүхдийн гар хүрэхээргүй зайд хананд утсаа зүүжээ.
Утас хэдэнтээ хангилаа.
-УИХ гишүүн Г.Тэмүүлэн ирнэ, багийн иргэдэд зар тараа гэж сумын захиргаанаас тэдэнд үүрэгдснээр бидний яриа ч өндөрлөв.