gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Бат-Үүл: Зам барих зөвшөөрөлгүй компаниудыг зарлана

Нийгэм
2013-04-11
0
Twitter logo

Нийслэлийн удирдлагууд сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ажлаа танилцууллаа.

Урин дулааны улирал эхэлж байна. Үүнтэй зэрэгцэн өрнөх зам засварын ажлууд болон дахин төлөвлөлт, газар өмчлөлт зэрэг цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Нийслэлийн дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ онд 300 мянга гаруй иргэнд газар өмчлүүлэх юм байна. Энэ нь нийт 15 мянга гаруй га талбайг хамарч буй аж.

Дахин төлөвлөлтийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн газрыг хэрхэн үнэлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэж байгаа. Нийслэлээс явуулж буй бодлогын дагуу Газрын биржийг шинээр байгуулан ажиллах аж.

Ингэснээр иргэдийн газрыг зах зээлийн журмаар нь үнэлэх боломж гарна гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж мэдээллээ.

Нийслэлд 1.2 сая орчим иргэн амьдарч байгаа бөгөөд үүнээс хөдөлмөрийн насны, газар өмчлөх эрх нь нээгдсэн 400 гаруй мянган иргэн байгаа аж. Үүнээс 300 гаруй мянгад нь энэ онд багтаан газрыг өмчлүүлэх юм байна. Иргэдэд өмчлүүлэх газрыг гурав ангилж байна.

Тодруулбал, гэр хороолол, хотын захын ногоон бүс болон орон сууцны доод талын газар гэнэ. Шинэ байр барьж өгнө гэж иргэдийг нүүлгэн шилжүүлчихээд, байраа барилгүй алга болдог тал бий. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд орон сууцны доод талын газрыг ч бас иргэдэд нь өмчлүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Дахин төлөвлөлт хийж, шинээр орон сууц барьж эхлэхэд цахилгаан, дулааны асуудал гардаг. Ялангуяа хотын зүүн захад дулааны хүрэлцээ тун хангалтгүй, үүнтэй холбоотойгоор дэд бүтэцжүүлэх боломжгүй байдаг. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Дулааны станц төлөвлөгөөний дагуу ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм байна.

Түүнчлэн цахилгааны хувьд “Жайка”-аас өгч буй буцалтгүй тусламжийн хүрээнд шийдсэнээр нийслэлийн зүүн хэсгийг дэд бүтэцжүүлэх, барилгажуулах боломж бүрдэх юм байна.

Харин хотын төв орчимд буюу гурав, дөрөвдүгээр хороолол, 40 мянгат зэрэг орон сууцны хорооллуудад дулаалга хийхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эдгээр орон сууцны хорооллууд дахь дулаан алдагдлыг бууруулснаар шинээр хоёр ч томоохон хэмжээний хороолол барих боломж буй болно гэж байна. Нийслэлийн автозамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, гудамж, зам талбайн тэмдэглэлийг нэг стандарттай болгох гэх мэт асуудлаар ч бас нийслэлийнхэн тодорхой ажил хийж эхэлжээ.

Түүнчлэн энэ жил шинээр 80 бага сургууль барихаар төлөвлөж байна. Бага сургуулиудыг шинээр барьснаар одоо байгаа сургуулиудын ачаалал хэвийн хэмжээнд хүрч, сургалтын чанар сайжрах боломжтой гэж байсан.

Урин дулааны улирал эхэлж байгаатай  холбоотойгоор нийслэлийн автозамын шинэчлэл, засварын ажил удахгүй эхэлнэ. Энэ сарын 15-наас зам, барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, нисэхийн товчооноос био комбинат, шувуун фабрик чиглэлийн 22 км автозамын нээлтийг хийхээр болжээ. Төв замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг шинэчлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ онд нийслэлийн төсвөөр хэрэгжих 15 зам, барилгын ажил байгаа. Эдгээрээс тавд нь гэрээ байгуулагдаад, эхлэхэд бэлэн болсон байна. Нийслэлийн удирдлагууд ийнхүү товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид Засаг дарга Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариулт авсан.

-Жилийн жилд автозамын чанарын асуудлыг ярьдаг. Чанаргүй зам барьсан компаниудыг бүртгэж, хар лист гаргана гэх зэрэг асуудлыг өмнөх Засгийн үед хөндөж байсан. Энэ ажил үргэлжлэх үү?
-Манай Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн жил нэлээд олон жилийн тендерийн ажлыг судалж байгаа. Өмнөх 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийсэн замын ажлын тендерийг Худалдан авах ажиллагааны газраас судлаад, оруулж ирэх юм. Одоо бараг танигдчихлаа. Хэн нь хэн бэ гэдэг нь үндсэндээ тодорхой болчихож байгаа юм. Мэргэжлийн биш, ямар ч ажил хийх чадваргүй, тэгсэн атлаа маш их тендерийн эрхтэй компаниуд олон байсан байна.

Ямар ч замын ажлын шаардлага хангахгүй. Тийм компаниудыг нэгмөсөн ялгаж, салгаад, зарлана. Зарлахдаа нийтэд зарлана. Холбогдох санхүүжүүлэгч байгууллагуудыг нь ч бас зарлаж, нэг мөр хаана гэж бодож байгаа. Үүнтэй холбоотойгоор бас нэг зүйлийг хэлэхэд манай Автозамын газрынхан маань надаас үүрэг аваад ажилласан. Компаниудыг нэг зам бариад л явуулчихдаг байсан. Энэ болохгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, автозам барьсан компаниараа тэр замын арчлалтыг хариуцуулах ёстой юм байна. Түүнээс гадна, хэрвээ тэр зам 10 жилийн дараа ашиглалтын хугацаа нь дуусаад, шинэчлэх боллоо гэхэд анх зам тавьж байсан компаниар нь тавиулъя. Одоо манай автозамын компаниуд улирлын шинжтэй ажилладаг. Урт хугацааны тогтвортой ажлын гэрээ, төлөвлөлт байхгүй явдаг. Тийм учраас ажилчидтайгаа ч гэсэн урт хугацааны гэрээ хийж чаддаггүй. Үүнээс болоод автозам дээр ажиллаж байгаа хүмүүс орон сууцны зээл, бусад юманд хамрагдаж чадахгүй болдог. Тийм учраас автозам дээр бид ийм өөрчлөлтийг хийнэ.

-Автозамд ямар стандарт баримталж байна вэ. Манай дээр стандарт байдаггүй гэдэг шүү дээ. Цаашдаа энэ стандартыг нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллах вэ?

-Замын стандартыг Зам тээврийн яаман дээр боловсруулж байгаа. Үнэндээ зөвлөлтийн стандартаас өөр юм байдаггүй. Гэтэл хороолол дундах зам нэг өөр стандарттай, хурдны зам бас нэг өөр стандарттай гээд дотроо ялгаатай, ангилалтай. Бид тэр стандарт руу шилжих ёстой. Энэ ажлыг Зам тээврийн яаман дээр хийж байгаа. Уг нь үүнийг хийж ядаад байх зүйл нэг их байхгүй юм билээ. Жишээ нь Канадын хойд нутгийн замын стандартыг авахад манайд шууд таарахаар юм байна билээ.

-300 мянган иргэнд газар өмчлүүлнэ гэж байна. Энэ ажлыг зохион байгуулахад хүн хүч хүрэлцээтэй юу, иргэн болгон л газар өмчлөхийг хүсэж байгаа шүү дээ. Гэтэл нэг дүүрэг, хороонд хоёр, гурван байцаагч л ажиллаад байдаг?
-Зуслангийн газрыг, орон сууцны доод талын газартай нь 300 гаруй мянган хүнд л өмчлүүлнэ. Үүний цаана дахиад 800 мянга гаруй хүн үлдэж байна. Тэгэхээр газар хувьчлалын ажил маш өргөн цар хүрээтэй болно. 800-900 мянган хүнд газар хувьчлуулахдаа хамгийн гол нь төлөвлөлт хийхгүй бол иргэд сонирхохгүй байгаа. Зураг хийгээд, төлөвлөлтийг нь хийчихээр иргэд шал өөр сонирхолтой болж байгаа. Зураг, төлөвлөлт хийхээр бас нягтаршуулж өгч байгаа. Хувьчлах газар нь ердөө 15176 га газар л байна. Бид үүнийг 800 мянган хүнд хувьчлуулах хэрэгтэй болчихоод байгаа. Тэгэхээр бид сайн төлөвлөлт хийж, нягтаршуулах л ёстой.

Газрын үнэ цэн хэмжээнээсээ бус байршлаасаа, юу хийхээсээ хамаардаг гэдгийг ойлгодог болсон. Орон сууцны доод талын газрыг хувьчилж байгаа нь маш учиртай юм. Хувьчлах газраа хүргэж ядсандаа тэгж байгаа юм биш шүү.

Одоо орон сууцны доодох газрыг хувьчлаагүйгээс болоод тэр орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах гэхээр иргэд эсэргүүцэж байна. Яагаад гэвэл иргэн хүн орон сууцаа алдчихвал эргэж ирэх баталгаа байхгүй болчихож байгаа юм. Жишээ нь 40 мянгатын орон сууцуудыг бид нураагаад, шинэ байр барья гэвэл тэндэхийн оршин суугчид хөдлөхгүй. Яагаад гэвэл одоо газар нь тэдний өмч биш учраас нэг л хөдөлсөн бол ямар ч баталгаагүй. Хөдөө аж ахуйн яамны урд талын муу жишээ байж байна шүү дээ. Тэр айлууд хохирсноороо хохироод л үлдлээ. Газрыг нь хувьчлаад өгчихөөр буцаж ирэх баталгаатай болчихож байгаа юм.

Л.Энхдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан