АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (NAR -National Realtors Association) албан ёсны төлөөлөгч Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи (REAM) 3-р сарын 20-24 ний өдрүүдэд CIPS (CERTIFIED INTERNATIONAL PROPERTY SPECIALIST) буюу хамгийн нэр хүндтэй олон улсын зэрэг болох “ОЛОН УЛСЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН” сургалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа.
Энэ нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийг олон улсын зах зээлд ажиллах мэдлэг туршлага, олон улсын хөрөнгийн урсгал, үл хөдлөх хөрөнгийн маркетинг болон бизнесийг төлөвлөх стратеги, олон улсын гүйлгээний онцлог, хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах чадварыг эзэмшүүлэн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнг илэрхийлэх ОЛОН УЛСЫН НЭР ХҮНДТЭЙ ЦОЛ ЗЭРЭГ юм.
Уг сургалтад 17 хүн хамрагдаж, бүгд шалгалтуудаа амжилттай өгч, NAR-н хамгийн том зэрэг болох CIPS зэргийн болзол хангалаа. Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд маань 5 хоногийн туршид АНУ, Европ, Ази, Номхон Далай, Өмнөд Америк зэрэг бүх тивүүдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон хэрхэн олон улсын гүйлгээ хийх тухай дэлгэрэнгүй судалсан юм.
Уг сургалтыг NAR-н албан ёсны сургагч багш Фурхад Вакуад багш АНУ с уригдан ирж удирдан явуулсан байна. Тэрээр Үл хөдлөх хөрөнгийн салбарт 29 жилийн ажлын туршлага бүхий АНУ ын Үндэсний Риалторуудын холбооны нэр хүндтэй сургагч багш нарын нэг бөгөөд 2004 оноос хойш АНУ ын сенаторуудтай хамтран хууль эрх зүйн бодлогын бичиг баримт боловсруулахад хамтран ажиллаж , Риалторуудын холбооны гадаад харилцаа, Их Британи, Энэтхэг, Нидерланд улсуудыг хариуцсан холбооны ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг. Энэ төрлийн өндөр түвшний мэргэжлийн сургалт үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдэд Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Сургалтад хамрагдсанаар дэлхий даяар буй 2800 гаруй CIPS зэрэгтэй мэргэжилтнүүдийн дотоод сүлжээнд нэгдэх ба тус мэргэжилтнүүд олон улсын гүйлгээ хийхдээ мөн адил CIPS зэрэгтэй мэргэжилтэнтэй хамтран хийхийг илүүд үздэг байна.
Сургалтыг амжилттай төгссөн мэргэжилтнүүдийн нэг нь ганцхан өдрийн дараа Болгар улсад үл хөдлөх хөрөнгө борлуулах гэрээ хийсэн бол өөр нэгэн төгсөгч Дани улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн нь энэхүү зэрэг, холбоо нь олон улсад өндөр нэр хүндтэйг илэрхийлнэ.
Төгссөн мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгийн салбарын олон хүмүүсийг хамарч тухайлбал RE/MAX Mongolia зуучлалын компанийн брокер оффисын захирлууд болон агентууд, хуулийн фирмын хуульчид, Актив зууч компанийн удирдлага, барилгын олон компаниудын төлөөлөл зэрэг багтжээ.
Ийнхүү Монголоос хамгийн анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол зэрэгтэй олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд төрөн гарлаа.