NBA-гийн аварга цол хүртээд удаагүй байгаа сагсчин Энтони Дэвис “Лос-Анжелес Лейкерс” багтайгаа таван жилд 190 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгууллаа.
Ингэснээр Дэвис юутай ч 2024 оны зун хүртэл “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд тоглох нь баталгаатай болж байна. Харин 2024/25 улирлыг өөрийнхөөрөө шийдэх боломжтой ажээ.
Энтони Дэвисийн цалингийн задаргааг сонирхуулвал:
- 2020/21 - $32,742,000
- 2021/22 - $35,361,360
- 2022/23 - $37,980,720
- 2023/24 - $40,600,080
- 2024/25 - $43,219,440
Одоогоор NBA-д хамгийн өндөр цалинтай тоглогчдын тэргүүнд “Уорриорз”-ын Стефен Керри 43,0 сая, “Финикс”-т шилжээд буй Крис Пол 41,3 сая, “Вашингтон Визардс”-т очсон Рассел Уэстбрук 41,0 саяар тус тус бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: www.nba.com