Монголын ууган телевиз болох МҮОНРТ 46 жилийн ойн баяр дээр баяр нэмж цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, тэнцвэртэй хүргэх үүднээс цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн www.MNB.mn сайтаа өнөөдөр албан ёсоор нээлээ.
Уянгалаг сайхан уртын дуу, морин хуураар жавар үргээн эхэлсэн нээлтийн ёслолд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж, тус төслийн удирдагч С.Батзаяа тэргүүтэй хүмүүс тууз хайчлан түүхэн үйл явдлыг гэрчилсэн юм.
МҮОНРТ өөрийн чадамж, хүний нөөцдөө тулгуурлан, хамгийн өргөн мэдээллийн гарц бүхий цахим орон зайг бий болгох зорилготой ажиллаж буйгаа нээлтийн ажиллагааны үеэр онцолж байлаа.
MNB.mn сайтын тухайд цухас дурдвал цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, бизнес, соёл урлаг, спорт, байгаль орчин, уул уурхай, орон нутгийн болон танин мэдэхүйн бүхий л мэдээ мэдээллийг авахаас гадна радиогоо сонсож, телевизээ үзэх боломжтой юм байна.
Нээлтийн ажиллагааны үеэр тус төслийн удирдагч С.Батзаяа хэлэхдээ,
-Манай веб сайтын хувьд өмнө нь байгууллагын танилцуулга хуудас хэлбэртэй ажиллаж байсан.
Дэлхий дахинд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүх боломжит хэрэгслээр мэдээллээ цацдаг болсон.
Үүний нэгэн адилаар бид телевиз, радиогоор мэдээлэл түгээдэг байсан бол одоо хамгийн хандалт ихтэй гэж хэлж болохуйц цахим ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа тавьж байна.
Монголын мэдээллийн зах зээлд мэдээллийн хурд, чанар чансаагаараа өрсөлдөхүйц, үзэгчид сонсогчдын итгэж болохуйц бас нэгэн мэдээллийн суваг болж байна гэлээ.
Сайтын хувьд МҮОНРТ-ийн нэг суваг гэдэг утгаараа мэдээллийн 60-70 хувь нь телевиз, радиогийн мэдээллээс бүрдэх бөгөөд хамт олны хувьд чадварлаг, бүтээлч учраас тун удахгүй тэргүүлэх веб сайт болно гэдэгт итгэлтэй байгаагаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж дуулгасан юм.
Түүнчлэн энэ оны 7-р сарын 8-ны өдрөөс эхлэн туршилтын хэлбэрээр ажиллаж эхэлсэн тус сайтын долоо хоногийн шинээр хандалт үүсэх тоо 100-120 мянгад тогтмол барьж байгаа төдийгүй “Google”-ийн аналистик үзүүлэлтээр 2000 гаруй сайтаас 119-т бичигдсэн нь гурван сарын хугацаанд үнэмлэхүй амжилт үзүүлээд байгаа талаар тус сайтын редактор н.Болортулга хэллээ.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд минут, секунтээр өрсөлдөж буй энэ цаг үед та MNB.mn сайтад зочилсноор цаг үеийн мэдээ мэдээллийг хамгийн үнэн бодит тэнцвэртэй байдлаар ҮЗЭХ, ХАРАХ, СОНСОХ гэсэн гурван хэлбэрээр авч болохыг ч тэрээр хэлж байлаа.
Ийнхүү цахим ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй MNB.mn сайт албан ёсоор нээлтээ хийлээ.
А.Сүрэн