Сар шинийн бөхийн барилдааныг шууд дамжуулах эрхийг NTV телевиз авсан байна. Телевизүүдэд тэгш боломж олгоогүйг өргөн нэвтрүүлгийн 12 телевиз буруутгаж, 2-р сарын 14-ний өдөр мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, Бөхийн өргөөнөөс зохион байгуулдаг Цагаан сараас бусад барилдааны дамжуулалтын онцгой эрхийг авсан NTV эрх ашигт хүндэтгэлтэй хандана. Харин төрийн байгууллагаас төсвийн хөрөнгөөр зохион байгуулдаг барилдаануудын шууд дамжуулалтыг бусад телевизэд нээлттэй, тэгш боломж олгох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна гэжээ.
Үүнтэй холбогдуулан NTV телевизээс гаргасан мэдэгдэлд, NTV телевиз Монголын үндэсний бөхийн холбооноос зарласан нээлттэй тендерт дүрам журмын дагуу оролцож, ялалт байгуулснаар 2025 оны 1-р сараас эхлэн албан ёсны эрхтэйгээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж буй бүх барилдааныг шууд дамжуулж байна. Энэхүү онцгой эрхийн хүрээнд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан том, жижиг бүх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна гэжээ.