gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвлийн паралимпын “Милан Кортина-2026” наадамд оролцох монголын баг тамирчдыг үдлээ

Б.Азбаяр
Спорт
2026-03-02
0
Twitter logo

 “Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо. Ёслолын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, яамны газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн Тамир Спортын Улсын Хорооны дарга Э.Билэгт, Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон зэрэг албаны хүмүүс оролцлоо. Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд наадмын тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно.

Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно.

Тамирчдад хандан УИХ-ын гишүүн, сайд Ч.Ундрам: “Та бүхэн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа энх цагийн баатрууд, Монгол түмний бахархалт хөвгүүд юм... хэмээлээ. Мөн наадамд эрх авахын тулд олон жил хичээллэн, оролцох болзлоо хангасан баг тамирчдадаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн мандуулахыг ерөөн наадмын нээлтийн ёслолд өмсөх болон бэлтгэлийн хувцсыг нь баг тамирчдадаа гардуулан өглөө.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардууллаа. Арга хэмжээний үеэр Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тамирчны тангаргаа өргөлөө. “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн ахлагч, Монголын пара гүйлтийн цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинхандад Монголын Үндэсний паралимпын хорооны туг далбааг МҮПХ-ны ерөнхийлөгч Ч. Чимэд-Отгон гардуулах үйл ажиллагаа мөн энэ үеэр явагдлаа.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас хамгийн анхлан тамирчин Н.Сүхбаатар оролцож байсан бөгөөд тэр бээр 20 жилийн өмнөх Италийн “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байжээ. Монголын тамирчид өвлийн паралимпын наадамд 2006 оноос эхлэн таван удаа оролцсон бөгөөд цанын тамирчин Б.Ганболд хамгийн олон удаа буюу 4 дэх олимп, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар нь паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Анх 1976 оноос явагдсан өвлийн паралимпын наадамд Монгол Улс одоогоор хараахан медаль хүртээгүй байгаа ба энэ удаа өвлийн Паралимпын наадам зохиогдож эхэлсний түүхт 50 жилийн ой тохиож буй юм.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан