gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Цэрэнсамбуу: Бортээгийн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай орлого хуваах загвараар ажиллана

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2026-02-13
5
Twitter logo
Г.Тэгшсүрэн
5
Twitter logo
Эдийн засаг
2026-02-13
Н.Цэрэнсамбуу: Бортээгийн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай орлого хуваах загвараар ажиллана Гэрэл зургийг архиваас ашиглав.

Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Энэ төсөлд хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй тендер зарлах талаар мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу “Бортээгийн орд бол коксжих нүүрс. Үнсжилт дунджаар 25 хувь. Эрдэнэс тавантолгой компанийн одоогийн олборлож байгаа хэсгүүдэд үүнээс илүү чанартай коксжих нүүрс гарч байгаа.

Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс тавантолгой компанийн ашиглаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэхдээ хөрөнгө оруулагчийг урих замаар уул уурхай, байгалийн баялгийг иргэд олон нийтэд хүртээх боломжийг бүрдүүлнэ гэсэн.

Иймд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс тавантолгой” компанийн зүгээс сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан ажлын хэсэгт танилцуулсан. Ажлын хэсэг гурван удаа Засгийн газарт танилцуулсан.

Хөрөнгө оруулагчийг урихдаа бид ямар загвараар ашгаа хүртэх вэ гэдэг гол асуудал бий. Олон улсын түвшинд бүтээгдэхүүн хуваах загвар бий. Мөн ашиг хуваах болон орлого хуваах гэсэн үндсэн гурван загвар байдаг. Бидний зүгээс бүтээгдэхүүн хуваах загварыг судалж үзээд боломжгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ашиг хуваах загварын хувьд хөрөнгө оруулагч талын зардлыг хянах тухай асуудал үүсдэг, иймд тохиромжгүй гэж үзсэн.

Ийм технологитой улс Бортээгийн ордыг сонирхож магадгүй л гэж хүлээж байна

Орлого хуваах дээр нэмэх нь бүтээгдэхүүний борлуулж байгаа нэгж үнээс хамаараад борлуулалтын орлогоос хүртэх хувиа нэмэгдүүлдэг загвар руу явъя гэж байгаа. Ингэснээр хөрөнгө оруулагч тал зардлыг хийсвэрээр бууруулах эсвэл нэмэгдүүлэх бололцоогүй. Үндсэндээ уул уурхайн бүтээгдэхүүнийг одоогийн хууль тогтоомжийн дагуу худалдана. Үнэтэй зарах тусам Монгол Улсын хүртэх ашиг нэмэгдээд явна. Энэ загвараар Энэтхэг, Индонез улсад ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулсан сайн туршлага байна.

Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичигт чанартай нүүрсийг цаад талд найдвартай худалдан борлуулах, коксжих нүүрсийг дараагийн шатанд ашиглах сувгуудтай байх зэргийг тусгасан.

Бортээгийн ордын нүүрсийг бид өөрсдөө олборлоод борлууллаа гэхэд худалдан авагч талын сонирхлыг татах нүүрс биш бөгөөд үүнээс илүү чанартай нүүрс Баруун, Зүүн Цанхиас гарч байгаа. Тийм учраас шинэ технологи бүрдүүлсэн, цаашид боловсруулаад явах мэдлэг, чадвар бүхий хөрөнгө оруулагчийг уриад байгаа юм. Өөрөөр хэлбэл дундаж чанартай нүүрстэй ордыг дараагийн шатанд боловсруулж бүтээгдэхүүн болгох дэвшилтэт технологитой компанийг хайж байна.

Монгол Улсын хувьд нүүрсний салбарт зардаг л тоглогч байна. Бусад улсад нүүрсийг дараагийн шатанд боловсруулдаг, бүх шатанд эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Ийм технологитой улс Бортээгийн ордыг сонирхож магадгүй л гэж хүлээж байна” гэв.

Тендерийг өнөөдөр зарлаж буй бөгөөд гуравдугаар сарын 13-ны өдөр хаах аж. Оролцогчдын саналыг 1000 онооны аргачлалаар үнэлэх юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан