УИХ-ын гишүүн П.Батчимэг Ерөнхий сайд Н.Учрал болон танхимын сайд Ч.Номин нараас дараах асуултыг асуулаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Энэ удаагийн парламент гурав дахь Засгийн газрын бүрэлдэхүүнтэй танилцаад байж байна. Сайдад нэр дэвшиж байгаа гишүүдийн дунд Соёлын сайдад нэр дэвшиж байгаа Ч.Номинд хэлмээр байна. Хууль зүйн сайд Б.Энхбаярын удаа дараагийн мэдэгдлээр зориулалтын бусаар Оюу Толгойгоос авсан мөнгийг гадаад компани руу шилжүүлсэн, өөрийнхөө wikipedia-г хөгжүүлсэн, хэлэх үгээ бичүүлсэн, хоол ундны мөнгөө гаргуулсан гэсэн мэдээллүүд бий.
Ийм ёс зүйгүй хүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж ирж байгаа нь юу болж байна вэ? Энэ асуудалд Ерөнхий сайд юу гэж үзэж байна вэ. Ч.Номин зарчимгүй дахин ийм асуудалд холбогдох уу. Ерөнхий сайдад нэр цэвэр хүн байгаа юу. Шинээр байгуулагдах Засгийн газрын уриа лоозон юу юм бэ? Энд эрээн мяраан олон өнгө харагдаж байна.
Гүйдэг суудаг, хөнгөн жингийнхэн гээд олон янзын хүн байна. Өвлүүлж өгсөн юм шиг суумал сайд нар ч байна. Сайдын суудал бол менежер бэлтгэдэг талбар биш, мэргэшсэн хүний ажиллах талбар шүү дээ. Жишээ нь, Дархан-Уул аймаг руу хөдөө аж ахуйн яамыг нүүлгэсэн нь Ж.Энхбаярын гай юу гавьяа юу бид дүгнэж мэдэхгүй байна. Хаврын тариалалт, ноос ноолуурын ид цаг дээр сайд нар нь өөрчлөлт ороод ороо бусгай.
Дааж давшгүй татварт дарагдчихсан бизнес эрхлэгчдийг боддог толгой энэ танхимд хэд байдаг юм бол. Авлигын асуудалд шинэ сайд яаж ажиллах юм бэ?
Ерөнхий сайд Н.Учрал: Бүгдэд таалагдах танхим хэзээ ч байгаагүй, байхгүй байх. Сөрөг хүчин шүүмжлэх нь нээлттэй, би хүлээж авна. Засгийн газрын гишүүн бол ачаа үүрдэг л ажил. Улс орны ажил цаг минутаар хэмжигддэг учир цаг минутаар тэр ачааллыг дааж ажилладаг. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг.
Цайгаа хэнээр чануулж, галаа хэнээр мануулах, ачаа хэнээр үүрүүлэхээ өөрөө шийддэг. Ч.Номин зөөлөн хүчний, цахим засаглалын индексийг урагшлуулахад онцгой гавьяа байгуулсан. Надад ажил хийдэг л хүн хэрэгтэй. Бүгдэд таалагдах гэж бүх оддын чуулган шиг юм цуглуулчихвал хэцүү. Маргааш Засгийн газрын хурлаа хийнэ, гал усан дундуур явна. Тиймээс ачаа даах чадварыг нь харж байна. Ч.Номинг цаашид ч ачааг үүрээд, үр дүнгээрээ харуулах байх.
Цахим хөгжил харилцаа холбооны сайдад танилцуулагдсан Ч.Номин: Монгол Улсыг олон улсад сурталчлах хоёр жилийн стратегийг гаргаад 200 гаруй хуудастай материалаас зөвхөн нэгийг нь гаргаж ирсэн цэвэр гүтгэлэг. Миний хувьд улсынхаа нэр хүндийг өргөх чиглэлд л ажилласан. Ковидын үед 500 мянган жуулчин ирж байсан бол одоо 800 мянга болсон байна.
Та бүхэн юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр Монгол Улсыг олон улсад таниулж байж л зөөлөн хүчний индексийг урагшлуулсан. Надад авлига, албан тушаалын зөрчилтэй үйлдэл нэг ч байхгүй.