gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургуулийн хананы будгаас ялгардаг үнэр хүүхдүүдийн эрүүл мэндэд асар их хор уршигтай

Г.Саруулсанаа
Боловсрол
2026-07-30
1
Twitter logo
Г.Саруулсанаа
1
Twitter logo
Боловсрол
2026-07-30
Сургуулийн хананы будгаас ялгардаг үнэр хүүхдүүдийн эрүүл мэндэд асар их хор уршигтай Архивын зураг

Хичээлийн шинэ жил нэг сарын дараа эхэлнэ.

Иймд сургууль, цэцэрлэгийн анги танхимын засварыг эхэлжээ. Сургууль, цэцэрлэг бүрийн засвар хийх хугацаа өөр боловч хичээл эхлэхээс өмнө засвар дуусах ёстой. Засварыг хичээлийн шинэ жилтэй уралдан хийх нь хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн аюултай.

Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн жижүүр “Манай сургууль жил бүр анги танхимын засварыг зургаадугаар сард хийдэг. Хичээл орохоос өмнө цэвэрлэгээ хийх үлдсэн” гэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн жижүүр “Зарим ангийн засварыг хичээл дуусангуут хийсэн. Сургуулийн дотоод засвар наймдугаар сарын эхэнд дуусна” гэлээ.

Чанарын шаардлага хангаагүй будаг хүүхдийн эрүүл мэндэд аюултай. Уусгагч бодис агуулсан будаг цусны хорт хавдар үүсгэдэг. Чанарын шаардлага хангаагүй будгаар хана, шал зэргийг будвал хамгийн багадаа 28 хоногийн дараа эрүүл мэндэд хор хөнөөлгүй болдог байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл амрангуут эхлүүлэх нь зүйтэй юм.

Хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул “Сургуулийн хананы будгаас ялгарч буй үнэр эрүүл мэндэд ямар хор уршигтайг мэдэхгүй өнгөрөх нь ирээдүйд нөхөж баршгүй хохирол учруулна. Хүүхдүүд өдөрт ихэнх цагаа цэцэрлэг, сургуульдаа өнгөрүүлдэг. Гэтэл засварын ажлыг тендер зарлан, хамгийн хямд, хамгийн муу материал ашиглан, наймдугаар сард эхлүүлдэг.

Хүний биед хоргүй, эрүүл агаар нь ямар ч үнэр, амтгүй байдаг. Тодорхой хэмжээний үнэр үнэртэж л байвал хортой гэж ойлгоорой. Эдгээр бодисоор амьсгалсан хүүхдүүд цус руугаа хавдар төрүүлэгч бодис оруулж байгаагаас ялгаагүй.  

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулиудын анги, танхим дахь РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байжээ. 0-5 насны хүүхдийн нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй. Хортой будгаас болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болох ч эрсдэл бий. 

Манайд засвар гэхээр бүгдийг нэг дор хийчхээд байдаг. Хичээл эхлэхэд хураан авдаг ангийн хуримтлалын мөнгөөр хангалттай сайн чанарын будаг эрт захиалах бүрэн боломжтой. Эхний жилд ангийнхаа шалыг, дараа нь хана гэх мэтээр, шат дараалалтай засвал будгийн хоруу чанар харьцангуй бага байна.

Иймд зургаадугаар сарын 15-наас өмнө засвараа эхлүүлбэл есдүгээр сард хүүхдүүд ирэхэд дэгдэмхий хорт бодисууд агаарт ууршиж, хоруу чанар нь алга болсон байна. Бидний хийх ёстой нэн тэргүүний алхам бол сургууль, цэцэрлэгийн засварыг хичээл амрахад л шууд эхлүүлэх хэрэгтэй" гэв. 

Танай хүүхдийн сургууль, цэцэрлэг будаг нь хатаагүй засвартай угтдаг бол хүүхдийнхээ эрүүл мэнд, суралцах тав тухтай аюулгүй орчинд анхаарахыг ЭЭЖ ААВУУД, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ зөвлөж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан