Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хурдан морины уралдаан маргаашнаас эхэлнэ.
Морьдын сэрвээний өндрийг энэ жил хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжих юм байна.

Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30–40 секундэд хэмжинэ. Хэмжилтийн төхөөрөмж рүү уяач морио хөтлөн оруулахад таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг дэлгэцээр харуулна.
Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулжээ.

Сэрвээний өндөр тэнцээгүй морьдыг уяж үлдээх юм байна.