Үндэсний батлан хамгаалах сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт өнөөдөр /2026.07.22/ эхэллээ.
Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл боловсруулах үндэсний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болж буйгаараа онцлогтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцож, “Монгол Улсад анх удаа Олон улс судлалын бие даасан хүрээлэнг байгуулснаар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ” гэдгийг онцлов.
Олон улс судлалын хүрээлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачид, албан хаагчдыг сургаж бэлтгэхэд чиглэнэ.
Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад захилаа.