gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зарим суманд шинээр эрүүл мэндийн төв барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэв

А.Анужин
Нийгэм
2026-02-10
9
Twitter logo

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн зүүн бүсийн аймгуудаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилтантай уулзаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын  талаар санал хүсэлтийг сонсов.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат: Сүүлийн таван жилийн хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, 3.4 тэрбум төгрөгөөр бүх эрүүл мэндийн байгууллагуудыг туулах чадвартай автомашинаар хангасан. Жил бүр 20 сая төгрөгөөр нэн шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж нийт 23 сувилагч бэлтгэсэн ба энэ онд 15 сувилагч бэлтгэж байна. Мөн энэ онд орон нутгийн төсвийн 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун - Урт суманд шинээр өрхийн эмнэлгийн барилга барихаар болсон.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 71 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 881 эмч ажилтан ажиллаж байна. Тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 310 эмч ажилтантайгаар лавлагаа шатлалын, зарим төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг: Өнгөрсөн онд хавдрын мэс засал тэр дундаа элэг, ходоодны мэс засал хийхээр эмч мэргэжилтнүүдээ бэлтгэн, тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангасан байна. Мөн 2025 оны арванхоёрдугаар сард нүдний болрын мэс заслыг аймагтаа хийж одоогийн байдлаар 11 хүнд болор солих мэс засал хийж, хараа нь 100 хувь сэргэсэн байна. Цаашлаад энэ оны эхний улиралд багтан элэг, цөсний хавдрын мэс заслыг нутагшуулахаар ХСҮТ-д эмч нараа багаар нь сургасан. Энэ хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилгын гадна фасад дулаалга болон өргөтгөл барих ажил нэн шаардлагатай байгаа.

Мөн улаанбурхан өвчний халдвар сүүлийн гурван сарын хугацаанд тус аймагт бүртгэгдээгүй, нэмэлт дархлаажуулалт 54 хувьтай үргэлжилж байгаа бол умайн хүзүүн хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүний папиллома вирусийн эсрэг  дархлаажуулалт 74 хувьтай буюу бусад аймгуудаас дээгүүрт явж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийж байгаа аймгийн засаг даргад талархал илэрхийлж байна. Аймгийн эрүүл мэндийн салбарын жилийн төсөв нь 37 тэрбум байдаг. Тэгвэл хоёр жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, дээр дурдагдсан шаардлагатай тоног төхөөрөмж, барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийг шийдвэрлэнэ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийгдэх ба энэ хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтөл барих асуудлыг шийдвэрлэсэн.

Шинэ өргөтгөлд зүрхний төв, эрчимт эмчилгээ, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байхаар шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг чадавхжуулна. Үр дүнд нь хүнд өвчтэй, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай, чанартай үзүүлдэг болох юм.

Монгол Улсын боомтын нэвтрэх чадварыг сайжруулах бодлогын хүрээнд тус аймгийн Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийг шинээр барих хөрөнгө оруулалтыг уг төслийн хүрээнд шийдвэрлэв.Үүнээс гадна нэн шаардлагатай байгаа зарим багаж, тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлэн ажиллахаар холбогдох газрын дарга нарт үүрэг болгож байна.

Тус аймгийн нэгдсэн эмнэлэг өнгөрсөн жилд 127 мянган амбулаторийн, 8424 хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж, 6623 яаралтай тусламжийн дуудлага хүлээн авчээ. Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн хүүхдийн зүрх судас, мэдрэл, сэтгэцийн үзлэг хийдэг болсноор хэвтэн эмчлүүлэх орны ачаалал буурчээ. Эрүүл мэндийн яамны бодлого чиглэлтэй уялдуулан 2026 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын цогц тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, хавдрын хими эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ЭМЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан