Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар 12 дугаар дүгнэлт гаргасан.
Энэ дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн:
- Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх ёс”,
- Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд;
- Тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх ёс”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ” гэж заасанд тус тус нийцээгүй гэж үзэж, эдгээр заалтыг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү: https://shorturl.at/W2w3W