Ноос, ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнөөр нэгдэн, мод тарьжээ.
Энэ сарын 09-нд "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарих аянд "Цагаан алт" ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, салбарын үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.
Мөн ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл, арилжааны банкуудын төлөөлөл идэвхтэй оролцсон юм.
Нийт 2700 мод тарьснаас хөнгөн үйлдвэрийн салбарынхан 1800 мод суулгажээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш орон даяар нийт 120 гаруй сая мод тарьсан байна.