gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: "Хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой дээшлүүлэхийг шаардаж байна"

А.Анужин
Нийгэм
2026-05-01
Twitter logo

МҮЭ-ийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг төр, засагт хүргэх зорилгоор “Нийгмийн шударга ёсны төлөө - Эв санааны нэгдэл” сэдэвт жагсаал, цуглааныг өнөөдөр (2026.05.01) Сүхбаатарын талбайд 11:00-15:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Тус жагсаалд МҮЭ-ийн холбооны харьяа аймаг, салбар, нийслэлийн нийт 35 холбооны 10,000 гаруй гишүүн оролцсон бөгөөд Орхон, Дархан-Уул, Төв аймаг, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хүрэлцэн ирж нэгдсэн юм.

Мөн МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндсэн чиг үүргийн хүрээнд нийгмийн шударга ёсыг сэргээх, үүсээд буй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангах бодлого, арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.

СӨБ-ийн багш Н.Наранцэцэг: Би сургуулийн өмнөх боловсролын багшаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбар бол нийгмийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэг.

Өнгөрсөн намар бид түүхэнд үлдэх ажил хаялтыг зохион байгуулж байсныг олон нийт санаж байгаа байх. Энэ нь улс орон даяар багш, боловсролын салбарын ажилтнууд сэтгэл нэгдэн оролцсон бодит тэмцэл байсан.

Засгийн газраас оны эхэнд цалинг 50 хувь, оны сүүлчээр 76 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч оны эхэнд цалин нэмэгдсэн хэдий ч нэмэгдлийн тооцооллыг өмнөх үндсэн цалинд тулгуурлан хийсэн нь багш нарыг “хоёр өөр цалинтай” мэт байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл, үндсэн цалин өссөн ч нэмэгдэл урамшуулал хуучин цалингийн хэмжээгээр бодогдож байгаа нь багш нарын дунд бухимдал үүсгээд байна.

Харин шинэчлэгдсэн шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нарын нэмэгдсэн цалингаас нэмэгдлүүдийг олгох шийдвэр гарсан.  Одоогоор бидний үндсэн цалин 2 сая 338 мянган төгрөгт хүрсэн бөгөөд үүнтэй уялдан илүү цагийн болон бусад нэмэгдлийг мөн шинэчилсэн дүнгээр тооцохоор болсон.

Боловсролын салбарт ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Бид өглөөнөөс орой хүртэл бусдын хүүхдийн төлөө ажиллаж, ар гэрийн ажлаа түр хойш тавьдаг. Хэрэв хөдөлмөрийн үнэлэмжид нийцсэн цалин хөлс авдаг бол гэр бүл, ажлын тэнцвэрийг хадгалахад илүү боломжтой болно.

Иймд оны эцэст цалинг нийт 76 хувиар нэмэгдүүлэх бодлого бодитоор хэрэгжээсэй гэж бид найдаж байна.

Үйлдвэрийн ажилтан Б.Бат-Эрдэнэ: Би үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн ч бидний цалин тэр хэмжээнд нэмэгдэхгүй байна. Албан ёсоор нэмэгдсэн гэж ярьдаг ч бодит байдал дээр гар дээр ирж байгаа мөнгөний худалдан авах чадвар төдийлөн сайжраагүй.

Иймээс амьдралаа залгуулахын тулд илүү цаг байнга ажиллах, заримдаа нэмэлт ажил хийхээс өөр аргагүй болдог. Гэтэл энэ нь гэр бүлдээ зарцуулах цагийг хумьж, амьдралын чанарт нөлөөлж байна. Бидний зүгээс хүсэж байгаа зүйл бол хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж, тогтвортой орлоготой болох юм.

Сувилагч Г.Оюунчимэг "Би эрүүл мэндийн салбарт 15 жил ажиллаж байна Эрүүл мэндийн салбарт ажиллахад хамгийн хүнд нь ажлын ачаалал. Бид өдөр бүр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гаргаж ажилладаг. Гэтэл энэ их ачаалал, хариуцлагатай харьцуулахад цалин хөлс хангалтгүй санагддаг. 

Залуу боловсон хүчнүүд удаан тогтохгүй, өөр салбар руу шилжих нь нэмэгдэж байна. Хэрэв цалин, нийгмийн баталгаа илүү сайжирвал бид ажилдаа илүү төвлөрч, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар ч мэдэгдэхүйц дээшилнэ гэж боддог. Эрүүл мэндийн салбар ч гэлтгүй бүх салбарт тогтвортой, ойлгомжтой цалингийн тогтолцоо хамгийн их хэрэгтэй байна. Үүний төлөө бид чадах чинээгээрээ тэмцэх болно" гэв.

Гэрэл зургийг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан