Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд өнөөдөр (2026.03.18) ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверевтай цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төв коридорын Техник, эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх асуудлыг хэлэлцсэн байна.
Улмаар холбогдох баримт бичигт ирэх сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох “Олон Улсын тээвэр, логистикийн форум”-ын үеэр гарын үсэг зурахаар тохиролцжээ.
Мөн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн баримт бичгийг тус тээврийн форумын үеэр баталгаажуулж, гарын үсэг зурахаар тохиролцов.
Түүнчлэн Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх тухай яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгож, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгдсэн гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.