Маргааш (2026.03.18) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлнэ.
Хуралдаанаaр Эрчим хүч, Боловсролын шинэ сайд нарын томилгоог хэлэлцэх товтой байна. Учир нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар огцрох өргөдлөө Ерөнхий сайд Г.Занданшатарт өгсөн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.18-ны өдөр Засгийн газраа эмхлэн байгуулсан. Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар 34 дэх Ерөнхий сайдын танхимд есөн сар ажиллаад ажлаа өгч байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар...
Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.
Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана.