Испани болон Кабо Верде улсын тоглолт 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шуугианыг тарилаа.
Тодруулбал энэ жил анх удаа оролцож буй, 500 мянган хүн амтай, арлын жижиг улс Кабо Верде Европын аварга Испаний багтай 0:0 гэсэн харьцаагаар тэнцсэн.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Кабо Вердийн хаалгач, 40 настай Возинья нэрлэгдсэн юм.
Тэрбээр тоглолтын турш Испаний багаас хийсэн хүчтэй довтолгоонуудыг амжилттай хааж, хаалгандаа гоол алдаагүй. Тоглолт өндөрлөсний дараа тэрбээр нулимс дуслуулж байв.
Түүний хувьд карьерынхаа төгсгөл үед ДАШТ-д оролцож байгаа ч улсдаа түүхэн эхлэлийг авчирлаа.
Тэрбээр "Би эмээ, өвөөтэйгөө өссөн учраас уйлсан. Харамсалтай нь тэд өнөөдөр энд байхгүй. Тэд хэдэн жилийн өмнө нас барсан. Эмээ өвөө хоёр миний бүх зүйл байсан. Бас ээж минь виз, зардлын асуудлаас болоод тэмцээн үзэхээр ирж чадаагүй. Түүнийг энд байсан ч болоосой гэж хүсэж байна" хэмээн сэтгэлийн үгээ хуваалцжээ.
Тоглолтын тухайд тэрбээр "Бидний хамгийн том зэвсэг бол эв нэгдэл. Шинэ тоглогч эсвэл 10-15 жил хамт тоглосон эсэх нь хамаагүй, бид бүгд нэгнээ гэр бүл шиг үздэг.
Хүмүүс биднийг ДАШТ-д зугаацахаар ирсэн гэж бодсон байх. Гэхдээ энэ бидний анхны тэмцээн учраас эх орныхоо төлөө тэмцэхээр ирсэн" хэмээн ярилаа.
Жозимар Диаш Возинья багаасаа л ДАШТ-д оролцохыг мөрөөддөг байжээ. Гэхдээ тэрбээр 25 настайдаа буюу тамирчдын хувьд хожуу карьераа эхлүүлсэн. Заримдаа үндэсний шигшээ багаасаа гарах тухай боддог байсан ч бага насны мөрөөдлөө бодоод өнөөдрийг хүрсэн гэв.
Африкийн баруун эргээс 600 орчим км-ийн зайд орших Кабо Верде бол арлын жижиг улс. Тэнд залуу тамирчид хөл бөмбөгийн карьер хөөнө гэдэг амар биш. Тийм ч учраас Возинья илүү олон боломж хайхаар Португал руу нүүсэн аж. Кабо Верде нь Португал улсын колони байсан юм.
Одоогоор Возинья Португалын хоёрдугаар лигийн Чавеш клубт тоглодог.
Тэрбээр хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, ДАШТ-ий талбайд улсынхаа нэрийг мөнхөллөө. Энэ тоглолтын дараа олон хүн түүнээр бахархаж, урмын үгсийг хэлсээр байна.
Эх сурвалж: ВВС