Лаосын үерт автсан агуйд долоо хоног гаруй хугацаанд гацсан таван хүнээс эхний хүнийг амжилттай гаргалаа.
Тодруулбал долоон лаос иргэн энэ сарын 20-нд алт ухах зорилгоор алслагдсан уулархаг бүсэд орших агуй руу орсон ч гэнэтийн усархаг борооны улмаас агуйн ам хаагджээ.
Аврагчид лхагва гарагт агуйн амнаас 300 метрийн гүнд байсан таван хүнийг эсэн мэнд олсон бөгөөд хоёр хүн нь одоог хүртэл сураггүй байгаа аж.
Аврах багийн гишүүн “Нэг хүнийг агуйгаас аюулгүй гаргасан. Шөнө болсон тул түр ажиллагааг зогсоож, маргааш үлдсэн дөрвөн хүний нөхцөл байдлыг үнэлнэ. Мөн сураггүй болсон хоёр хүнийг эрэн хайна” гэжээ.
Эхэндээ аврагчид агуй доторх усыг соруулан авч, хүмүүсийг хуурай замаар гаргах төлөвлөгөө боловсруулсан ч амжилтгүй болсон аж.
Үүний дараа агуйд гацсан хүмүүст шумбах хичээл зааж, усан доогуур сэлүүлэн гаргах тухай хүртэл хэлэлцсэн байна.
Одоогоор эхний хүнийг яг ямар аргаар агуйгаас гаргасан талаар мэдээлээгүй байна.
Аврах ажиллагаанд хөрш Тайланд болон Франц, Индонез, Япон, Австрали улсын сайн дурын аврагчид хамтран оролцож байгаа юм.
Эх сурвалж: Reuters