Нийслэлийн ерөнхий боловсролын 149-р сургууль, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Мейк Валью” ХХК-тай хамтран нарны эрчим хүчний систем суурилуулан түрээслүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын149 дүгээр сургуулийн цахилгааны зардалд жилд 50 гаруй сая төгрөг дүүргийн төсвөөс гардаг.
Нарны эрчим хүч ашигладаг ногоон сургууль болсноор урсгал зардал хэмнэгдэхээс гадна нийслэлийн цахилгааны ачааллыг бууруулах бүрэн боломжтой.
Нарны эрчим хүчний системд шилжсэнээр хотын агаарын чанарыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийгмийн дэд бүтцийн байгууллагын цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах ач холбогдолтой.
Япон, Монгол Улсын Засгийн газар хоорондын “Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах Хамтарсан Кредит Олгох Механизм”-ийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Тус төсөл хэрэгжсэнээр:
- Сургууль нарны эрчим хүчийг хэрэглэснээр төвийн цахилгаан сүлжээнээс авах цахилгааны ачаалал багасна.
- Нарны хавтан, батарей хуримтлуурын системийг хослуулан суурилуулснаар төвийн сүлжээний оргил цаг, цахилгаан хэлбэлзэл, тасалдах үед сургуулийн сургалтын үйл ажиллагаа тасрахгүй.
- Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ачааллыг бууруулж, сургуулийн орчинд агаарт гарах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.
- Сурагч, хүүхэд залууст ногоон эрчим хүчний бодит үлгэр жишээ, экологийн боловсрол олгох боломжтой.