Улаанбаатарын төвөөс холгүйхэн, хүмүүсийн өдөр тутам зорчиж өнгөрдөг замын дагуу хэдэн зуун жилийн түүхийг хадгалсан нэгэн газар бий. Нийслэлийнхэн “Далан давхар” хэмээн нэрлэж заншсан Самбалхүндэвийн оршуулгын газар.
Эндхийн хамгийн эртний шарил 1878 оных. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Улаанбаатар хотын түүхийг нэгэн зуунаас ч илүү хугацаанд чимээгүй хадгалж ирсэн газар гэсэн үг.
Гэвч Далан давхар бол зөвхөн оршуулгын газар биш. Монголчууд нас барагсдаа хэрхэн үдэж ирсэн, нийслэл хот хэрхэн тэлсэн, оршуулгын газар хотын төлөвлөлттэй хэрхэн огтлолцож ирсний түүхэн ул мөр энд хадгалагдаж байна.
"ЯСЧИН" ХЭМЭЭХ МЭРГЭЖИЛ БАЙСАН ҮЕ

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, дэд профессор, доктор Э.Жигмэддорж Монгол, БНТУ-ын хамтарсан “Хоёр нийслэл, хамтын ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр “Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газрын түүхээс: Далан давхарын жишээн дээр” сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Түүний судалгаанаас харахад монголчууд нас барагсдаа үндсэн долоон хэлбэрээр нутаглуулж иржээ.
Нийслэл Хүрээний ойр орчимд эгэл ардыг ихэвчлэн ил тавьж хөдөөлүүлдэг байсан бол ХХ зууны эхэн үед оршуулгын зан үйлд өөрчлөлт орж эхэлсэн байна.
Тухайн үед нас барсан хүний шарилыг хөдөөлүүлдэг хүнийг “ясчин”, “яс баригч” хэмээн нэрлэдэг байжээ. Улмаар ХХ зууны эхэн үеэс уг ажлыг гүйцэтгэгчийг “албаны ясчин” хэмээн нэрлэж, цалин хөлс олгодог болсон нь баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь өнөөдөр бидний энгийнээр ойлгодог оршуулгын үйл ажиллагаа тухайн үедээ хүртэл тодорхой дэг журам, зохион байгуулалттай байсныг харуулна.
1929 оноос нас барагсдыг ил тавьж хөдөөлүүлэхийг хориглосон байна. Улмаар Улаанбаатар хотын зүүн, баруун Алтан өлгийд хэмжээлэн тогтоосон “хүүр оршуулах газар”-т талийгаачдыг нутаглуулах тухай тогтоол гаргажээ. Ингэснээр нас барагсдыг хаана, хэрхэн нутаглуулах вэ гэдэг нь зөвхөн зан заншлын асуудал бус нийтийн зохион байгуулалтын асуудал болж эхэлсэн байна.
Харин хот тэлэхийн хэрээр оршуулгын газрууд хотын дотор үлдэж, өнөөдөр бидний өмнө өөр нэг асуудлыг бий болгожээ.
14 МЯНГАН ШАРИЛТАЙ ДАЛАН ДАВХАР
1987 онд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хааж, хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх тогтоол гарч байжээ. Гэвч нэгэнт бий болсон оршуулгын газрыг богино хугацаанд чөлөөлөх амаргүй.
Далан давхарт нийт 14 мянган шарил байсан бөгөөд үүнээс 6857 нь нэр, он тодорхой, харин 8245 нь нэр, он тодорхойгүй байжээ.
Тус газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхний шатны төсөл 2022-2023 онд 10 га талбайд хэрэгжсэн байна. Өнөөдөр ч оршуулгын газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа юм.
ШАРИЛТАЙ ХАМТ ЮУ ҮЛДДЭГ ВЭ?
Монголчууд талийгаачийг нутаглуулахдаа зөвхөн шарилыг нь газар шороонд даатгаад орхидоггүй байжээ.
Археологийн судалгаагаар нэн эрт үеэс үхэгсдээ хувцаслаж оршуулдаг байсан нь тогтоогдсон. Эрт, дунд үеийн монголчууд нас барагсдыг оршуулахдаа хүн, мал, эд зүйлс дагалдуулдаг байжээ. Харин Алтан ханы (1507-1582) цаазаар хүн, мал дагалдуулахыг хориглосон байна. Үүний дараа эд зүйл дагалдуулах ёс уламжлагдан үлджээ.
Сүнсийг хооллож, ундаална хэмээн аяга, хойд насандаа хэрэглэнэ хэмээн ээмэг, товч, нөгөө ертөнцөд морио эмээллэн очно хэмээн эмээл дагалдуулдаг байжээ.
Талийгаачтай хамт тоглоом, гутал, аяга, хувцас зэрэг эд зүйлсийг оршуулдаг байсны цаана ч өөр өөрийн бэлгэдэл байсан аж.

Харин 1960-аад оноос гадаадын соёлын нөлөөгөөр бетоноор хөшөө цутгаж хийх болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор дурсгалын үг бичих зан үйл дэлгэрсэн байна.
Өөрөөр хэлбэл, оршуулгын газар бол зөвхөн нас барагсдыг нутаглуулсан газар биш. Тухайн нийгэм ямар байсан, хүмүүс юуг эрхэмлэдэг байсан, цаг үе хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах түүхийн нэгэн төрлийн архив болж үлддэг юм.
Өдгөө нийслэлд нийт 798.5 га талбайг хамарсан 20 гаруй оршуулгын газар байна. Үүнээс:
- 524.5 га нь зөвшөөрөлтэй
- 97.5 га нь зөвшөөрөлгүй
- 176.5 га талбайг албан ёсоор хаасан байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн оршуулгын газрын нийт талбайн ойролцоогоор 12 хувь нь зөвшөөрөлгүй гэсэн үг.
Өнөөдөр хотын шинэ орон сууц, сургууль, цэцэрлэг, зам, ногоон байгууламжийн талаар ярьдаг ч хүн бүрийн амьдралын төгсгөлтэй холбоотой оршуулгын газрын асуудал хот төлөвлөлтийн салшгүй хэсэг гэдгийг тэр бүр анзаардаггүй билээ.
Далан давхарын жишээ үүнийг тод харуулна. Нэгэн цагт хотын захад байсан оршуулгын газар өнөөдөр хотын тэлэлт дунд үлджээ. Одоо түүнийг чөлөөлж, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм.