Засгийн газраас стратегийн нөөц улаанбуудай бүрдүүлэх ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци"-аас улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцооллыг өнөөдөр (2026.09.01) Монголын тариаланчдын үндэсний холбоонд албан ёсоор танилцууллаа.
Салбар яам болон мэргэжлийн холбоотой хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгааг хийжээ. Ингэснээр:
- I ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,450,000
- II ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,350,000
- III ангиллын улаанбуудайг тонн тутмыг1,250,000
- IV ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,150,000 төгрөгөөр тонн тутмыг тус тус худалдан авах үнийг тогтоов.
Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр улсын стратегийн нөөцөд худалдаж авах шийдвэр гаргасан. Уг зардлыг 2026 оны төсвийн тодотголд өргөн мэдүүлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны сайд Ц.Идэрбат "Өнгөрсөн хавар газар тариалан эрхлэгчидтэй уулзах үеэрээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг нь сонсож, санал солилцсоны үндсэн дээр хаврын тариалалтад зориулж шатах тослох материалыг хямд үнээр олгох, хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүртээмжийг нь сайжруулах, бордоо болон үрийн хангамжийн асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаас гаргууллаа.
Засгийн газар энэ намар 100 мянган тонн буюу нийт хураах улаанбуудайн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний стратегийн нөөц бүрдүүлэхээр болсон нь цаашид газар тариалангийн салбарт эргэлтийн хөрөнгө бий болох, аж ажуйн нэгжүүдээ дэмжих бодлого болж байна" гэж хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Мөн гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, стратегийн хүнс гурилын үнэ, улаанбуудайн хангамж, нийлүүлэлтийн талаар санал солилцлоо. Гурилын үйлдвэрүүдийн хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг урьтал болгохгүй бөгөөд үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн явуулах боломжоор хангах, тухайлбал дотоодын зах зээлд ОХУ-ын импортын гурилыг оруулж ирэхгүй байхад анхаарч өгөөч гэсэн санал тавив" гэжээ.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам