АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Ормузын хоолойг Иран болон Оманы хяналтад байлгахгүй гэх байр суурийг хатуухан илэрхийлэв.
Тодруулбал Ираны төрийн хэвлэл АНУ, Ираны хэлэлцээнд АНУ-ын цэргүүд бүслэлтээ цуцлах, Орумзын хоолойг нэг сарын дотор эргэн нээх, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөлгүүдийг Иран болон Оманы тал хамтран хянах зэрэг заалт багтсан тухай мэдээлсэн.
Үүний дараахан Трамп дээрх хариу мэдэгдлийг хийсэн нь энэ юм. Трамп "Хэн ч тэр хоолойг хянахгүй. Энэ болон олон улсын зам.
Оман бусад орны адил дүрэм журмыг мөрдөх ёстой. Үгүй бол тэднийг бөмбөгдөнө" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Оман бол АНУ-тай олон жилийн турш цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаатай байгаа холбоотон улс нь юм.
Трамп хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа гэсэн утгатай мэдээллийг өгсөөр байгаа ч хоёр талын байр суурийг харахад талуудын хооронд энхийн хэлэлцээ хийгдэх эсэх нь бүрхэг хэвээр байна.
Ираны төрийн хэвлэлийн мэдээлснээр хэлэлцээрийн төсөлд АНУ Ираны ойролцоох бүсээс цэргээ гаргах талаар тусгасан ч бүс нутаг дахь америк цэргүүдийн асуудалд нэмэлт хэлэлцээ шаардлагатай гэжээ.
Харин Цагаан ордон уг мэдээллийг “бүрэн худал” хэмээн няцаасан байна.
Ираны талын мэдээлэлд тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар дурдаагүй бөгөөд АНУ энэ хөтөлбөрийг нь бүрэн зогсоохыг шаардсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters