Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна.
Шалгалтаар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклын банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна.
Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 04-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна.