Багануурт нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах ажил эхэлж, Ерөнхий сайд Н.Учрал нөхцөл байдалтай танилцахаар очжээ.
Тэрбээр "Энэ үйлдвэр баригдсанаар дотоодоосоо иргэдийн хэрэгцээг хангана. Эхний шатанд пиролизын үйлдвэр барина. Дараа нь дулааны цахилгаан станцыг түшиглэж байгуулна.
Ирэх намар хөх нүүрс гаргахаар төлөвлөж байна. Багануур цаашид улсын зэрэглэлтэй хот болж хөгжих хуультай. 2030 он хүртэл олон үйлдвэр барих ажлууд үе шаттай хэрэгжинэ.
Дотооддоо нүүрстэй улс импортоор нүүрс оруулж ирж байгаа нь их арчаагүй хэрэг.
Зуны хугацааг ашиглаад бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ. Намайг ажлаа авах үед энэ үйлдвэрийн ажил эхлэх хугацаа байгаагүй. Гэхдээ ямартай ч богино хугацаанд хөдөлгөж чадлаа.
Эхний ээлжид дотоод хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй. Намар гэхэд 50 хувийг хангадаг байхаар төлөвлөж байна" хэмээн ярилаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: