Бид олон цагийг сошиал сүлжээнд, хүмүүсийн селфи, сториг үзэж, хөгжилтэй бичлэгүүд сонирхож өнгөрөөдөг. Гэхдээ та хамгийн сүүлд хэзээ байгальд удаан алхсан бэ? Эсвэл бүр цонхоороо хараад, эргэн тойрон дахь ертөнцийг анхааралтай ажигласан нь хэзээ вэ?
Хүн төрөлхтөн тэнгэр баганадсан барилга барьж, ухаалаг утас зохион бүтээж, бүр ганц ч үг хэлэлгүйгээр бүтэн сарын хүнсээ захиалан авах хэмжээнд хүрсэн. Гэвч байгалийн үзэсгэлэн гоог бүтээх тухайд бид түүнтэй эн зэрэгцэх аргагүй. Леонардо да Винчи, Винсент ван Гог, Пикассо гурав нийлээд ч тэнгэрт татсан өнгөлөг солонго, хөвөн чихэр шиг ягааран туяарах нар жаргах мөч эсвэл Амазоны ширэнгэн ойн гүнд л байдаг ховор амьтантай эн зэрэгцэх бүтээл туурвиж чадахгүй.
Харахад сэтгэл, мэлмий баясгаж бишрэл төрүүлэхүйц байгалийн гэрэл зургуудыг бид танд цувралаар хүргэх болно.
Ажлын сүүлийн өдөр алжаалаа тайлан амсхийх зуур байгаль болон амьтдыг ховор мөчид авсан дараах гайхалтай зургуудыг сонирхоорой.