“SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцож, хос медалийн эзэн болжээ. Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангилалд -74кг-ийн Но-Ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.
Тус тэмцээн нь SJJIF-ийн 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд 54 улсын 589 клубийн 5700 гаруй тамирчин оролцжээ.

Эх сурвалж: ОБЕГ