УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл боловсруулж, “Улсын аварга малчин” тэмдгийг жилд "нэг хүртэл иргэнд" олгохоор тусгажээ.
Мөн тухайн шагналд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигч байхгүй бол шагналыг олгохгүй байж болохоор тусгажээ. Энэ нь одоо мөрдөж буй зохицуулалтаас тооны хувьд нэлээд өөр санал болж байна.
Гэвч 2026 онд Засгийн газар батлагдсан шийдвэрээр 122 малчин “Улсын аварга малчин”, тэмээ голлон өсгөж буй хоёр малчин мөн улсын аварга малчин, найман малчныг “Улсын хошой аварга малчин”-аар шалгаруулжээ.
2025 онд 151 малчныг “Улсын аварга малчин”-аар, 14 малчиныг Улсын хошой аварга малчнаар шалгаруулжээ. Харин С.Цэнгүүний санаачилсан хуулийн төсөл батлагдвал уг шагналыг жилд нэг хүртэл иргэнд олгохоор байна.
Төслийн тайлбар хэсэгт төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоож, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой гэж тусгасан байна. Мөн “Улсын аварга малчин”-д нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанар, ашиг шимийг сайжруулсан, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан зэрэг шаардлагыг хангасан байхаар заажээ.
С.Цэнгүүн өмнө нь төрийн шагнал, одон медалийн олголтын тоо хэт олширч байгаа талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр 2025 онд УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Аварга малчин, саальчдын шагналд 2023 онд 1.7 тэрбум, 2024 онд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөөрөө өөр шаардлагатай зүйлс хийгээд, эсвэл төсвөөсөө хасчихвал яасан бэ. "Төрдөө үнсүүлнэ" гэж яриад байдаг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө" гэж хэлж байжээ.
Шинэ хуулийн төсөлд зөвхөн “Улсын аварга малчин”-ы тоог хязгаарлахаас гадна бусад төрийн шагналын олголтын давтамж, тоонд мөн хязгаар тогтоохоор тусгасан байна. Тухайлбал, “Чингис хаан” одонг таван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд, “Улсын баатар” одонг гурван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд олгохоор тусгажээ.
Хуулийн төсөл одоогоор санаачилсан төсөл бөгөөд дээрх зохицуулалт нь батлагдсан хууль биш юм.