gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Гансүх: Хөтлөгч болоогүй бол архитектор мэргэжлийг сонгох байв

М.Ариунзаяа
GoGo асуулт
5 цаг 10 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
GoGo асуулт
5 цаг 10 минутын өмнө
А.Гансүх: Хөтлөгч болоогүй бол архитектор мэргэжлийг сонгох байв “Од Мөндөр” сувгийн санаачлагч, хөтлөгч А.Гансүх

“GoGo асуулт” булангийн энэ удаагийн дугаарт “Од Мөндөр” сувгийн санаачлагч, хөтлөгч А.Гансүх оролцлоо. Бид түүнтэй хүүхэд нас, мэргэжил, “Од Мөндөр”-ийг эхлүүлсэн түүхийн талаар ярилцлаа.

-Хүүхэд байхдаа юунд хамгийн их дуртай, юунаас хамгийн их айдаг байсан бэ?
- Хүний ярианд их дуртай хүүхэд байлаа. “Томчуудын ярианд битгий дурлаад бай” гээд том хүмүүс хөөдөг шүү дээ. Харин тэр тусмаа би тэр хүмүүсийн яриаг сонсмоор байдаг байсан. (Инээв.)

Би аавынхаа ээж, аав дээр өссөн хүүхэд. Эмээ маань улсдаа 40 жил бага ангийн багш хийсэн. Хүүхдүүд сургууль дээрээ л багштайгаа таардаг бол би тэр багштай хамт амьдарч, хажууд нь өссөн хүүхэд. Тэр багш нь зарчимч дээр нь ааштай, дэг журамтай бол ямар  гэж санана. 

Сүүлдээ гэртээ эмээ бид хоёр хоёулхнаа амьдардаг болсон. Эмээ маань өнгөрөхөд би ганцаараа гэртээ үлдсэн дээ. Тэгээд аав, ээж, дүү маань над дээр нүүж ирсэн.

Ер нь ганцаараа байх дургүй, ганцаараа байхаас айдаг ч гэх юм уу, тийм байсан юм болов уу.

Нэг өдөр хичээлээ тараад цүнх, дүрэмт хувцастайгаа тэр чигээрээ хичээлээ таслаад хэд хоног ангийнхаа хүүхдийн аавыг дагаад сумын наадам руу явчихсан.

Мөн би моринд их дуртай байв. Манайх тийм морь, адуутай айл байгаагүй л дээ. Манай ангийн нэг хүүхдийн аав морь уядаг байсан юм. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад цүнх, дүрэмт хувцастайгаа тэр чигээрээ хичээлээ таслаад хэд хоног ангийнхаа хүүхдийн аавыг дагаад сумын наадам руу явчихсан.

Тэгэхэд би дөрөв билүү, тавдугаар ангийн сурагч байсан. Тийм л моринд дуртай хүүхэд байлаа шүү дээ.

-Таны амьдралд “энэ хүнтэй уулзсанаар би өөрчлөгдсөн” гэж хэлэх хүн бий юу?
- Хүүхдүүд маань байна даа. Манайх гурван хүүхэдтэй. Хоёр ихэр хүү, дараа нь нэг охинтой болсон. Аль аль талаасаа анхны ихэр хүүхэд байсан болохоор гэр бүлийнхэн, хамаатнууд их ач холбогдол өгдөг байсан.

Тэр үе л “Одоо чи хоёр эр хүний эцэг, аав нь болж байна. За, нэг хариуцлагатай байх ёстой шүү” гэсэн анхны цочроог өгсөн.

МОНГОЛ ХҮН ЯАГААД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ОД, ГАРАГ, ЭРХСИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВЧ БОЛОХГҮЙ БИЛЭЭ ГЭЖ БОДСОН 

-Хэрэв одоо хийж буй ажлаа хийгээгүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?
- Намайг мэргэжлээ сонгодог жил их сургуульд 21 аймгаас нэг нэг хүүхэд, Улаанбаатар хотоос 30 хүүхэд шалгаруулж, архитекторын анги нээж байсан. Тэр үед Монгол Улсын ерөнхий архитектор Ганбаатар гэдэг хүн архитекторын ангийг хариуцсан багшаар ажиллаж байсан.

Одоо энэ ажлаа хийгээгүй бол архитектор мэргэжлээрээ ажиллах байсан байх.

-Тэгвэл мэргэжлээсээ өөр салбар руу яагаад орчхов? “Од Мөндөр”-тэй холбогдсон түүх тань хэрхэн эхэлсэн бэ?
- Их сургуулийн хоёрдугаар курсэд ордог жил сургалтын төлбөр маань 50 хувиар нэмэгдсэн. Ирэх жил нь дахиад 50 хувиар нэмэгдээд маш өндөр болсон. Тэр үед эдийн засаг, санхүүгийн байдал хэцүү байлаа.

Ажил хийгээд цалин авч, тэр мөнгө нь өөрийнх нь амьдралд, аав ээждээ, сургалтын төлбөрт гээд ямар нэгэн зүйлд дэм болж болдог юм байна гэдэг мэдрэмжийг авч эхэлсэн. Ингэж бодсон  хүн тэр тал руугаа хазайчих гээд байдаг.

Би яг хоёрдугаар курсдээ FM радиог сонирхож, ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш хамт ажилладаг ах, эгч нараасаа олон зүйл сурч заалгасан байна. Хийж байгаа ажил маань үнэлэгдээд нэг сарын дараа цалин авч эхэлсэн. Тэгээд л цаашдаа архитектораар ажиллаагүй, энэ салбартаа ажиллаж байна даа.

Нэг байгууллагад 10 гаруй жил ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад 2023 оны арван нэгдүгээр сараас амьдралдаа өөр зүйл хийж үзмээр санагдаад ажлаасаа гарч байв.

Яагаад монгол хүн монгол хэлээрээ од, гараг эрхсийн талаар мэдээлэл авч болохгүй гэх бодол "Од мөндөр"-ийн эхлэл болсон.  

Түүнээс хойш шинжлэх ухаан, танин мэдэхүйн контент хийх хүсэл сонирхолтой Г.Занданхүү ахтайгаа хамтраад 2024 оны дөрөвдүгээр сараас “Од Мөндөр” сувгаа нээсэн. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг хийгээд хоёр жил боллоо.

Нэвтрүүлэг хийх болсон нэг сэдэл маань хүн юм мэдье, сонирхъё, судалъя гэхээр заавал хэл шаардагдаад байдаг байсан явдал. Монгол хэлээрээ од, нар, сар, гараг эрхсийн талаар сонирхоод үзье гэхээр үзэж, мэдэж авах зүйл ховор. Тэгээд л яагаад монгол хүн монгол хэлээрээ од, гараг эрхсийн талаар мэдээлэл авч, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зүйлсийг сонирхож болохгүй гэж бодсон.

Тэр бодлоос минь “Од Мөндөр”-ийг эхлүүлэх санаа төрсөн дөө.

-Хүүхэд байх үеийн тань мөрөөдөл өнөөдрийн Гансүхтэй хэр ойрхон байна вэ?
- Шал ондоо байгаа байх аа. Хүүхэд байхдаа ийм, тийм болно гэж бодож байгаагүй. (Инээв.)

-Контент хийх явцад өөрөө хамгийн их гайхаж, шинээр мэдэж авсан зүйл тань юу байсан бэ?
- Миний хувьд хийж байгаа нэвтрүүлэг болгоноосоо шинэ зүйлийг харж, сурч, мэдэж байдаг. Миний өмнө салбар салбарын шинжлэх ухааны зүтгэлтнүүд байна. Энэ хүмүүсийн хийж, бүтээсэн зүйл бидэнд гарын авлага л гэсэн үг.

Хүмүүс шинэ зүйл гаргаж ирээд ярьж байна гэж бодоод байдаг. Гэтэл ярьж байгаа хүн нь шинэ, хүргэж байгаа хэлбэр нь л өөр болохоос биш тэр сэдэв олон жилийн нөр их хөдөлмөрөө шингээсэн маш олон мундаг эрхмүүдийн бүтээл байдаг. Түүнийг нь уншиж, таньж, мэдэх болгондоо дандаа л юмыг шинээр сурч байгаа юм шиг санагддаг.

-Судалж байгаад “Үнэхээр ийм байсан гэж үү?” гэж өөртөө хэлж байсан түүх бий юу?
- Ярихад л хамаг биеийн шар үс босож, уйлчих гээд, тэр үеийг мэдрээд ч байгаа юм шиг санагддаг нэг үйл явдал нь 1945 оны бүх ард түмний санал хураалт байна.

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар сонгууль өгөх насны 100 хүн байлаа гэж бодоход 98.6 гэдэг байхаа, бүгд оролцсон байдаг. Оролцохдоо “тийм”, “үгүй” гэсэн хоёрхон сонголт дугуйлна. Тэр үед хүмүүс нийтээрээ “тийм” гэдгийг дугуйлсан байдаг.

Өглөө нь бүгд баяр хөөртэй, хамгийн гоё дээл хувцсаа өмсөөд, “Монгол Улс тусгаар тогтносон улс мөн үү?” гэхэд “тийм ээ” гэж хариулж байсан. Эргээд бодоход тэр үеийн монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн нь үнэхээр бахархмаар, сэтгэл хөдөлгөсөн түүх санагддаг.

-Хэрэв та Монголын түүхийн нэг үйл явдлын гэрч болох боломжтой байсан бол аль үе рүү очих вэ?
- Олон үйл явдал бодогдож байна. Яг хэлэх гэсэн болдоггүй ээ. (Инээв.)

1911 оны арван хоёрдугаар сарын 29 байж магадгүй. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд хаанаа хаан ширээнд нь өргөмжилж байсан тэр өдрийг үзсэн бол гоё байх аа.

Яагаад гэвэл тэр үеийн талаар тухайн үед Хүрээнд байсан маш олон гадаадын худалдаачид тэмдэглэл бичиж үлдээсэн байдаг. Богд хааныг тэгж заллаа, эндээс тэнд хүртэл сүсэгтэн олон зогссон байна, тэрээр ийм хувцас өмсөж, ийм дээлтэй, ингэж орж ирлээ гэх мэт гадаадын худалдаачид, судлаачдын бичиж тэмдэглэсэн зүйлс байдаг.

Тэр үйл явдлыг нүдээр үзсэн бол гоё байх гэж бодлоо.

НАДТАЙ ЧАЦУУ НАСАНДАА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВЖЭЭ 

-Өнгөрсөн түүхээс нэг хүнийг өнөөдрийн Монголд авчирч, түүнтэй ярилцах боломжтой бол хэнийг сонгох вэ?
- Сайн ноён Намнансүрэн. Гучин гуравхан насандаа Монгол төрөө тусгаар тогтнолын үйл хэрэгт хөтөлж чадсан. 33 настай гэдэг чинь надтай чацуу гэсэн үг шүү дээ.

Тэрээр Манж Чин гүрний хүч суларч байх үед нөхцөл байдлыг мэдэрч, тусгаар тогтнолоо сэргээх үйл хэрэгт оройлон оролцож чадсан залуу хүн.

1912 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ хүнтэй ярилцсан бол их юм ярих байх гэж бодож байна.

-Амьдралаас авсан хамгийн үнэ цэнтэй сургамж тань юу вэ?
- Хамт өссөн эмээгээ алдсан үе л байх даа. Юм гэдэг чинь бүгдээрээ цаг хугацаатай байдаг юм байна. Бид аливаа зүйл дуусна гэдгийг мэдрэхгүй, яг л үргэлж байх юм шиг явдаг.

Гэтэл юм бүхэн хэлж ирдэггүй, өөрийн гэсэн дуусах цагтай байдаг юм байна. Тэр цаг нь өнөөдөр ч дуусаж болно, маргааш ч дуусаж болох юм байна гэдгийг ойлгосон.

Түүнээс хойш байгаа дээр нь хайрлаж, байгаа дээр нь хамт байж, байгаа дээр нь л гэсэн бодолтой болсон доо.

-Өнөөдрийн Гансүхийг бий болгоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
- “Алдаад ч гэсэн хийгээд үзье” гэсэн бодол байх даа. Цаашдаа ямар байхыг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Алдах байсан ч гэсэн нэг оролдоод, хийгээд үзье гэж боддог байсан маань өнөөдрийг бүтээжээ.

-Мэдлэгтэй хүн байх, ухаантай хүн байх хоёрын ялгааг юу гэж хардаг вэ?
- Ухаан гэдэг зүйл номоос уншаад мэдчихдэг, тест хийгээд үнэлэх боломжгүй зүйл байх л даа. Мэдлэгийг харин тест, шалгалтаар тогтоож, гаргаж ирж болно.

Тэгэхээр ухаан бол хязгааргүй, маш олон зүйлтэй байдаг байх. Бидний мэдэхгүй, түр зогсоод өнгөрөх өртөөнд хүртэл ухаантай хүмүүс маш олон байдаг.

Харин мэдлэгийг тодорхой хэмжээнд тодорхойлж болох зүйл гэж харж байна. Мэдлэгтэй хүн гэж тухайн салбартаа ажиллаж байгаа, түүгээрээ юм бүтээж яваа, салбарын мэргэжлийн хүмүүсийг хэлнэ.

-Олсон мэдлэгээсээ бусадтай хуваалцахын хамгийн сайхан нь юу вэ?
- Хүн чинь гоё юм мэдэхээрээ хүнд хэлмээр санагдаад байдаг шүү дээ. Ер нь л тэр. Сурсан зүйлээ бусадтай хуваалцаад явна гэдэг сайхан.

Энд тэнд явж байхад ярьсан зүйлсийг маань мэддэг хүн тааралдаад тэр тухайгаа ярилцаад хамт явах мэдрэмж нь сайхан шүү.

-Амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим тань юу вэ?
- Үгэндээ эзэн байх л юм уу даа. Тэрийг л их бодож явдаг. Бага залуудаа алдаж л байсан байх. Түүнээсээ өвдөлт аваад сүүлдээ хүнд хэлсэн үгэндээ хүрэхгүй байх, ялангуяа эрэгтэй хүн хэлсэн үгэндээ эзэн байж чадахгүй, тэр үгнийхээ хариуцлагыг дааж чадахгүй байх муухай санагддаг.

Тэр үгийг бодож, хэлсэн үгэндээ эзэн байх гэж хичээдэг дээ.

-Ойрын хугацаанд заавал хийж, хүрэхийг хүсэж байгаа зүйл байгаа юу?
- Аравдугаар сараас нэг ажил төлөвлөөд байна.

Хүмүүс сошиалыг амьдрал юм шиг болгочихлоо шүү. Хэн нэгэн хүн юм бичихээр түүнд нь дагаж туйлшраад, бөөнөөрөө нэг талд нь гараад, нөгөө тийшээ нь харааж, ерөөж, дайрах гээд байдаг. Хэн нэгэн хүн чангахан үгтэй лайв хийгээд, орилоод, чарлавал шударга гэж ойлгоод тэрийгээ дагаж бөөнөөрөө шуурах гээд байдаг. Бүгдээрээ хардаг ганцхан сувагтай ч болсон юм шиг. Тэр нь нөгөө сошиал ертөнц.

Хэн нэгэн хүн чангахан үгтэй лайв хийгээд, орилоод, чарлавал шударга гэж ойлгоод шуурах болсон. 

Тэгээд бодоод үзэхээр цэцэрлэгийн хүүхдүүд ч бай, сургуулийн балчрууд ч бай, цэргийн албанд явсан залуу ч бай, төрийн албан хаагч ч бай, хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамаараад бүгд нэг газарт, нэг цагт, нэг үйлдэл хийдэг нэг үнэт зүйл монголчуудад байдаг юм байна. Тэр нь Монгол Улсын төрийн дуулал.

Үүнийг би Эрдэнэт, Өмнөговьд ахлах ангийн хүүхдүүдтэй уулзаж, Монгол Улсынхаа гурван үеийн түүхийн талаар ярилцаж байхдаа илүү анзаарсан. Уулзалтад өөр өөр насны, өөр өөр мэргэжлийн хүмүүс байсан ч төгсгөлд нь төрийн дууллаа явахад бүгд босоод энгэр дээрээ гараа авдаг.

Тэр үйлдэл надад зүгээр нэг дуу дуулахдаа босдог үйлдэл шиг санагдаагүй. Цаана нь нэг утга учир байгаа юм шиг санагдсан. Төрийн дууллын үг, өгүүлбэр болгон маш их гүн утга агуулсан байдаг. Тиймээс төрийн дууллынхаа учир холбогдол, бэлэгдлийг өөрийнхөө сувгаар яаж ийгээд тайлбарламаар санагдсан. 

Тухайлбал, яагаад “Дархан манай тусгаар улс, даяар Монголын ариун голомт” гэж байгаа вэ. Монголын төр, тусгаар тогтнолын бэлэгдэлтэй холбоотой түүхэн агуулгууд ямар учиртай вэ гэдгийг тайлбарлаж, нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна.

Чадвал хүүхэд, залуу, ахмад гээд бүгдээрээ нэг өдөр, нэг цагт 21 аймгийн төв талбай дээр, Сүхбаатарын талбай дээрээ үндэсний хувцсаа өмсөөд төрийн дууллаа дуулдаг нэг өдөртэй болох юм сан гэж зориод байна. Үүнийгээ аравдугаар сард ажил болгох гээд үзнэ дээ.

Өмнөх түүхээс харвал монголчууд их цэрвэх гээд байдаг ард түмэн юм шиг санагддаг. Юмнаас жаахан жийрхэхээрээ хандлага нь дагаад өөрчлөгддөг.

Бөмбөгөр ногоон театрын тайзан дээр анхны 14 хүнийг яллаж, шүүх хурлыг нь үйлдсэн.

1937 онд Монголын ард түмнийг айдсаар нь дамжуулж удирдахын тулд их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. Тухайн үед монголчуудын урлаг, соёлын хамгийн том өргөө болсон, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээ тогтмол зохион байгуулдаг Бөмбөгөр ногоон театрын тайзан дээр анхны 14 хүнийг яллаж, суулгаж байгаад цаазаар авах ял уншиж шүүх хурлыг нь үйлдчихсэн.

Үүнээс болоод монголчууд зорьж очдог байсан Бөмбөгөр ногоон руугаа очихоо больж, дараахан нь Бөмбөгөр ногоон театр галд өртөж, суурин дээр нь манай Төрийн ордон баригдсан гэдэг.

Үүнтэй адил одоо дийлэнх хүмүүсээс “Төв талбай дээрээ очдог уу, талбай дээр очихоор ямар сэтгэгдэл төрдөг вэ?” гээд асуугаад үзээрэй. Дийлэнх нь жийрхэнэ.

Яагаад гэхээр тэнд улс төрийн зохион байгуулалттай жагсаал болдог. Улс төрийн тоглолтуудаа талбай дээр хийдэг болчихсон. Үүнээс шалтгаалаад хүмүүс талбай руу нэг их сүжигтэй очихоо больсон.

Ёс болгож хурим, төгсөлтийн баяраар л очдог газар болсон байх.

Их эзэн Чингис хааныхаа өмнө, Сүхбаатар жанжныхаа өмнө зураг татуулах гэж Сүхбаатарын талбайг зорьдог байсан бол одоо тийм хүн ховор болж. Ёс болгож хурим, төгсөлтийн баяраар л очдог газар болсон байх.

Сүүлдээ Төв талбай дээр номын худалдаа, хоолны худалдаа гээд юу л бол юу зохион байгуулдаг болжээ. Улс орон, ард түмний хүндэлж, хайрладаг газар нь түүнийг хүндэлж, хайрлаж ойлгодог утга учиртайгаа холбоотой байх ёстой. Тиймээс иргэнийхээ хувьд Төрийн дууллын өдөртэй болох санаачилга гаргаж байна.

-Олон жилийн дараа хүмүүс Гансүхийг эргэн дурсахдаа юугаар нь санаж байгаасай гэж хүсэж байна вэ?
-Одоогоор бодсон юм алгаа. Ямар ч байсан урдах ажлаа хийгээд, юу намайг татаад, хүсээд байна, тэр зүйлээ хийгээд явъя.
Нас яваад ирэхээр намайг тэгж дурсаасай гэдэг өдөр рүүгээ орох байх аа.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Урьж оролцуулсан GoGo.mn сайтын хамт олондоо баярлалаа.

Ярилцлагын дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан