Иргэний хөдөлгөөний нам УМХГ-ийн дарга Д.Батбаатарыг өрөөнийх нь үүдэнд хүлээсээр байна. Энэ талаар ИХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батбаяртай уулзсан юм. Тэрбээр ярихдаа “УМХГ-ийн үүдэнд 90-ээд хүн улс төрийн суулт хийж байна. 20, 30-аараа бид ээлжлэн Батбаатар даргыг хүлээж байна. Төр ч бай нам ч бай ард иргэдийн сайн сайхны төлөө байдаг. Үүний жишгээр бид холбогдох газар, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа”
-Хэрэв та бүгдийн тавьсан
энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол та бүгдийн дараагийн алхам юу байх
бол?
-Цаг хугацаа харуулах байх. Батбаатар дарга сайн дураараа
огцрох хэрэгтэй. Үгүй бол энэ хүнийг хамгаалж байгаа Засгийн газрын холбогдох хүмүүс
нь огцрох хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд С.Баяр хариуцлагын төгөлдөршлийн талаар ярьж байсан.
Энэ үгний үнэн худлыг одоо л харъя гэж бодож байна. Энд бид суулт хийж байхад
эндхийн ажилчид нь ирж бидэнд мэдээлэл өгч байна. Тухайлбал нэг барилгын зөвшөөрөл
өгөхөд л хэдэн зуун саяаар нь хахууль авдаг талаар мэдээлж байна. УМХГ-ийн хариуцлагагүй, хууль бус үйл
ажиллагаа илчлэгдсээр байна.
Ч.Болор