Тархиа тултал ашиглах нь зөв ч гэлээ тархиа хайрлах нь бүр илүү чухал аж. Сэтгэл хөдлөл, бодол санаа, шийдвэр гаргалт, суралцах чадвар, ой санамжийг тархи хянадаг. Бидний тархи өдөр бүр сая сая мэдээллийг боловсруулж, аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвартай болгодог. Тиймээс тархиа хайрлаж, анхаарал тавих нь бидний амьдралын чанарыг сайжруулж, аз жаргал, амжилтад хүрэхэд тусална.
Тархиа хайрлах арга зам, түүний бүтцийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх “Тархи судлалыг таниулах долоо хоног” (Brain awareness week) АШУҮИС-ийн Эко цогцолборт болж байна. Үүнд,
- Интерактив воркшоп, ярилцлага, лекц
- Уран бүтээлүүд, сонирхолтой тоглоом
- Тархинд хоол хүнс хэрхэн нөлөөлдөг вэ?
- Тархи донтолтын үед юу болдог вэ?
- Тархины бүтцүүд ба тэдний үүрэг юу вэ?
- Дуу хөгжим тархинд хэрхэн нөлөөлөх вэ? зэрэг олон сонирхолтой сэдвээр мэдээлэл авах боломжтой байна.
Энэ үеэр АШУҮИС-ийн Физиологийн тэнхимийн ахлах багш, Био-Анагаахын хүрээлэнгийн Тархи судлалын лабораторийн судлаач (DDs, PhD) Э.Мөнхсоёлоос тархины үйл ажиллагаа болон сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн бууруулах талаар тодрууллаа.
-Тархи ямар үед зөв ажилладаг бэ?
-Тархи бол хүний биеийн жингийн хамгийн бага буюу 1.9 хувийг эзэлдэг. Гэтэл биеийн нийт зарцуулж буй энергийн 21 хувийг дангаараа ашигладаг.
Тиймээс хүн энергийг бүрэн гүйцэд зөв хуримтлуулсан үедээ тархиа зөв ашигладаг гэж үздэг юм. Тэгвэл энергийг зөв хуримтлуулахад ердөө хоол хүнс, агаар, хөдөлгөөн гэх гурван зүйл чухал.
Гэтэл манай улсын хувьд эдгээр зүйлсийг гүйцэлдүүлэхэд нэлээн төвөгтэй байдал үүсдэг. Хөдөлгөөнтэй байя гэхээр жилийн дөрвөн улирлын цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад гадаа алхахад хүндрэлтэй. Хооллолтын хувьд ч тэр дан уураг тос агуулдаг хүнс буюу махыг их хэмжээгээр иддэг. Гэтэл уураг дангаараа тархины үйл ажиллагааг бүрэн хангаж чадахгүй. Улаанбаатар хот маш их хэмжээний агаарын бохирдолтой буюу найрлагын түвшин өөрчлөгдсөөр байна.
Тиймээс монголчууд бидэнд тулгамдсан том асуудал бол тархийг зөв ашиглаж, эрүүл байлгах юм. Үүний тулд бид хоол хүнс, амьсгалж буй агаар, хөдөлгөөнтэй байхад анхаарч, ажиллах хэрэгтэй.
-Тэгвэл тархиа зөв ажиллаж байгаа эсэхийг ямар шинж тэмдгээр таних вэ?
-Сэтгэл хөдлөлөө ажиглаж мэдэх боломжтой. Бидэнд төрж буй сэтгэл хөдлөлүүд бидний хэрэгцээнд тулгуурлаж үүсдэг. Хэрэгцээ хангагдаж байвал эерэг сэтгэгдэл үүснэ. Харин хэрэгцээ хангагдахгүй бол сөрөг сэтгэгдэл бий болно. Хэрэв та эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрч, амьдралд аз жаргалтай, тогтвортой ханддаг бол тархи зөв ажиллаж байна гэж үзэж болно.
Монголчуудын хувьд маш их сөрөг сэтгэл хөдлөлтэй байна. Ийм байхад тархины үйл ажиллагаагаа хэвийн байна уу, үгүй юу гэдгийг мэдэхэд төвөгтэй.
-Сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор бид стресст их өртдөг шүү дээ.
Стресс бол гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан таагүй сэтгэл хөдлөл үүсэхэд гарах хариу урвал буюу нэг төрлийн мэдрэмж юм.
Судалгаанаас харахад нийгмийн стрессийн түвшин жил ирэх тусам нэмэгдэж байна. ДЭМБ-аас 2030 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь стресстэй байх болно гэсэн судалгааг гаргасан.
Гэтэл монголчуудын хувьд хэдийн дээрх тоонд хүрчихсэн гэх статистик бий. Өөрөөр хэлбэл манай улсын хэмжээнд стрессийн түвшин маш өндөр байгааг харуулж буй юм.
Тэгвэл монгол хүний стрессийн эсрэг хариу урвал ямар байдаг юм бэ, стрессийг яаж бууруулах вэ гэсэн судалгаануудыг манай тэнхим төдийгүй Био анагаахын хүрээлэнгийн Тархи судлалын лабораторид явуулж байна.
Хамгийн сүүлд гэхэд морин хуур хөгжмийн аялгуу архаг стресст хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалсан. Туршилтыг хүн дээр бус лабораторийн хулгана дээр туршсан буюу морин хуур хөгжмийн аялгуу хулганын тархинд хэрхэн нөлөөлж буйг судалсан юм. Ингэснээр морин хуур хөгжмийн аялгуу нь архаг стресс болон сэтгэл гутралаас сэргийлж байна гэдэг үр дүн гарсан. Ер нь хөгжмийн аялгуу ямар хэмнэлтэй байхаас шалтгаалаад стресст хэрхэн нөлөөлж, бууруулж болох талаарх судалгаа олон.
Монгол ч бас хөгжмийн аялгуугаар стресс бууруулж буйг харуулсан жишээ бий. МАА-н салбарт буюу ботго оо голсон ингэнд эргээд ботгыг авахуулж, нийлүүлэхийн тулд морин хуурын аялгууг ашигладаг.
Өөрөөр хэлбэр морин хуурын аялгуу бол сэтгэл хөдлөлд нөлөөлж, тархинд хариу урвал явуулаад байгаа юм. Тэгвэл үүний цаана ямар механизм үйлчлээд байгааг олж илрүүлэхээр лабораторийн түвшинд судалж байна гэсэн үг. Цаашид хүн дээр турших боломжтой гэж үзсэн.
-Тэгвэл сөрөг мэдрэмжийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөөч.
-Сэтгэл гутрал, түгшилтээс сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг хэрэглэх эмчилгээ бий л дээ. Гэхдээ тархины цусны хориг гэж зүйл бий. Энэ нь судсаар дамжих хөнөөлт бодис, халдвар, бактерийн нөлөөг тархины эд эсэд нэвтрэхийг хязгаарладаг хамгаалалтын механизм юм.
Тэгэхээр эм бэлдмэл хэрэглэнэ гэдэг нь тархины цусны хоригийг давж тархины эд эсэд очиж нөлөөлөхийг хэлнэ. Эд эсэд очиж нөлөөлөх хүртлээ урт замыг туулж очихын тулд маш их эмийн молекул өөрчлөлтөд орж очдог гэж үздэг.
Тиймээс аливаа сөрөг мэдрэмжийг даван туулахын тулд эм бэлдмэл хэрэглэхээс илүү бие махбодын үндсэн таван мэдрэхүй буюу харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэмжээр зохицуулах нь үр өгөөжтэй. Энэ талаарх судалгааны материал, хэрэгжүүлэх аргын талаар мэдээлэл түгээмэл тул уншиж судлаад хэрэгжүүлэхийг зөвлөж байна” гэлээ.
Өдөрлөг маргааш буюу энэ сарын 28-ныг өдрийг дуустал үргэлжлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тархиа хайрлах арга замууд:
- Сайн унтаж амрах: Шөнийн 7-9 цагийн чанартай нойр таны тархийг сэргээж, ой санамжийг сайжруулна.
- Эрүүл хооллох: Омега-3 агуулсан загас, самар, жимс, ногоо зэрэг хоол хүнс тархины үйл ажиллагааг дэмждэг.
- Оюун ухаанаа дасгалжуулах: Ном унших, шинэ хэл сурах, бодлоготой тоглоом тоглох нь тархийг идэвхтэй байлгана.
- Дасгал хөдөлгөөн хийх: Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь тархины цусны эргэлтийг сайжруулж, стрессийг бууруулна.
- Стрессээс ангижрах: Бясалгал хийх, хөгжим сонсох, найз нөхөдтэйгөө ярилцах нь тархийг тайвшруулж, сэтгэл зүйг тогтвортой байлгана.
Анхаарал төвлөрүүлэх 5-4-3-2-1-ийн арга:
- 5 зүйл ажиглах
- 4 зүйл хүрч мэдрэх
- 3 зүйл харах
- 2 зүйл үнэрлэх
- 1 зүйл амтлах
Дээрх арга нь амьдралын чанарыг сайжруулж, стрессийг эерэг байдлаар зохицуулж сурахад тусалдаг аж.