2018 он. АНУ, Вашингтон хот, Цагаан ордон.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (тухайн үеийн Ерөнхий сайд), АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын ТУЗ-ийн дарга Майкл Помпео нар Монгол Улсад хэрэгжүүлэх мянганы сорилтын II компакт гэрээ буюу Усны компакт гэрээг баталж, хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурав.
2021 он. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг. Сонгинохайрхан уулын бэл.
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол болов.
2022 он. Улаанбаатар хот, СХД-ийн 20-хороо.
- Монголд анх удаа ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шав тавив.
Америк, Монгол хоёр улсын хамтарсан хөтөлбөр ийн эхэлсэн. Энэ бол Улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр. Хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэх юм. Үр дүнд нь Монгол Улсын усны салбарын дэд бүтцийг сайжруулж, хууль эрхзүй, бодлого зохицуулалтын шинэчлэлүүд хийж, Улаанбаатар хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаныхан өнөөдөр (2024.05.16) Ус хангамжийн баруун эх үүсвэрийн шинээр байгуулах төсөл буюу Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг. Сонгинохайрхан уулын зүүн бэлд Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн ундны усны хоёр шинэ эх үүсвэр, ус дамжуулах шугам хоолой, дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулж байна. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж жилд 50 сая орчим куб метрээр нэмэгдэх аж.
Үйлдвэр байгуулах ажил хоёр хэсэгтэй. Нэг нь, гүний 30 худаг өрөмдөх, тоноглох, холбогдох шугам сүлжээг суурилуулах. Хоёр дахь нь ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах.
Гүйцэтгэлийн хувьд, 30 худгаас 29 худгийг өрөмдөж, тоноглосон, одоогийн байдлаар худгийн барилга, байгууламжийг байгуулах, шугам, хоолой суурилуулах ажил эд өрнөж байна. Энэ оны төгсгөлд гүйцэтгэлийг 85 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Харин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил үндсэндээ дууссан бөгөөд одоогоор нийт гүйцэтгэл 56 хувьтай байна. Ирэх зургадугаар сараас дотоод тоног төхөөрөмж, суурилуулалтын ажлыг эхэлнэ. Оны төгсгөлд гүйцэтгэлийг 90 хувьд хүргэнэ. Ингээд туршилт, тохируулгын ажлыг ирэх оны 5-7 сард гүйцэтгээд үйлдвэрийг албан ёсоор хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсад анхдагчид тооцогдох олон шинэ техник технологи, шинэ туршлага нэвтэрч байгаагийн нэг нь гүний худгуудыг тоноглоход ашиглаж буй “Glass Beads” буюу шилэн бөмбөлгөн шүүр гэдгийг онцоллоо.
Энэ талаар Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх “Энэхүү шилэн бөмбөлөг нь газрын гүнээс татан авч байгаа уснаас элс, шавар зэрэг механик хольцуудыг шүүж цэвэршүүлэх шүүлтүүрийн зориулалттай. Бид усыг цэвэршүүлэхдээ маш нарийн шигшсэн элс ашиглаж ирсэн, харин барууны ихэнх оронд энэхүү шилэн бөмбөлгийг түгээмэл ашиглаж байна.
Урвуу осмос (усны байгалийн нэвчих үзэгдлийн эсрэг процесс)-ын технологи бол маш нарийн шүүлтүүрээр усыг шүүнэ гэсэн үг. Энэ нь хүний үсийг 10 мянга дахин хуваасантай адил тийм нарийн шүүлтүүрээр усыг шүүнэ гэсэн үг. Тэгэхээр усанд ямар ч бохирдол агуулагдах боломжгүй.
Энэ үйлдвэр Улаанбаатар хотын ундны усны хамгийн том эх үүсвэр болно. Ирэх жилийн 7 сард энэ үйлдвэрээс ундны цэвэр усыг ашиглана. Үйлдвэр жил 50 сая куб, метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай” гэж тайлбарлав.
Төслийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган “Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Мянганы сорилтын Компакт гэрээний нэг хэсэг болох Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Гэрээг байгуулснаас эхлэн хэрэгжих явцын турш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс үзүүлж буй дэмжлэгт бид маш их талархаж байгаа. Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд манай хоёр улсын зүгээс томоохон санхүүжилтийг гаргаж байна.
Энэ бол АНУ-аас Монголд хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд Улаанбаатар хотын орон сууц, аж ахуйн нэгжийн хэрэглэх цэвэр усны хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэдгээр бид бахархаж байна. Төсөл хэрэгжиж дуусаад, үйлдвэр ашиглалтад орсны дараа үзүүлэх эдийн засгийн үр нөлөө ч асар их байх болно. Би нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Усын Компакт гэрээ бол АНУ, Монголын хамтарсан түншлэл юм. Бид төслийн уриагаа “Бидний ус, Бидний ирээдүй” гэж тодорхойлсон” гэлээ.
Харин Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Энэ бол өндөр ач холбогдолтой чухал төсөл. АНУ, Монгол хоорондын хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа болон манай улсын гадаад бодлогын чухал хэсэг. Ерөнхийлөгч өөрөө Ерөнхий сайд байхдаа энэ ажлын эхлэлийг АНУ-д айлчлах үедээ тавьж байсан. Тийм учраас Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслолд ч оролцож байсан, өнөөдөр мөн үйл ажиллагаатай нь ирж танилцаж байгаа нь Монголын төр, Засгийн газар, АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэж үзэж байна.
Усны компакт гэрээний өөр нэг чухал хэсэг нь Төв цэвэршүүлэх байгууламжийн дэргэд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт юм. Төсөл 31 хувьтай үргэлжилж байна. Монголчууд өнөөдөр цахилгаан станцынхаа хөргөлтөд, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд ч цэвэр ус ашиглаж байгаа. Энэ үйлдвэр нь саарал усыг дахин ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усыг дахин цэвэршүүлэн саарал ус болгоод III, VI цахилгаан станцад шахаж нийлүүлснээр жилд 18 сая куб метр цэвэр ус хэмнэх юм. Энэ бол Монгол Улсын стратегид чухал ач холбогдолтой.
Энэ бүхэн Ерөнхийлөгчийн зүгээс уриалж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлого, “Тэрбум мод” зэрэг хөдөлгөөний зорилго, зорилттой нягт уялдаж байгаа” гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр “Улаанбаатар хотын ундны цэвэр ус тулгамдсан асуудлын нэг болоод байсан. Улаанбаатар хот тун удахгүй ундны цэвэр усны хомстолд орох тухай мэдээлэл сонсогддог байлаа. Энэ төсөл хэрэгжснээр энэ асуудал үгүй болсон. Өөрөөр хэлбэл, 100 жилийн хугацаанд Монгол Улсад дахиад ундны цэвэр усны асуудал тулгамдахгүй болсныг 2018 онд зарласан.
Төслийн нэгжүүд ажилдаа маш хариуцлагатай хандаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж төслийн ойролцоох талбай, голын эрэг дагуу 10 мянган мод тарьж, ургуулж байна. Төсөл үргэлжлэх хугацаанд модоо тарьж ургуулаад, төсөл дуусахад улсын ойн нэгдсэн санд албан ёсоор хүлээлгэн өгнө гэдэг маш сайхан санаачилга гаргаж, бодитой ажил хэрэг болгожээ” гэв.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Туркийн “МАПА Иншаат ве Тиажарет” компани гүйцэтгэж байна. Мөн бүтээн байгуулалтад дотоодын 110 гаруй аж ахуй нэгжийн 3000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд, Турк Улсын тусгай мэргэжилтнүүдээс олон арга, туршлага суралцаж буйг төслийн захирал онцолсон юм.