Тэртээ социализмын үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ) гэж байгууллага байлаа. Эвлэлийн гишүүн байна гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй залуусын хувьд тухайн үеийн нийгэмд хүний дайтай амьдрах “виз” байсан гэдэг. Энэ байгууллага нь МАХН-ын дайчин туслах, бэлтгэл хүчин байсныхаа хувьд “энхрий хайрт” ахаасаа материаллаг хангамж, боловсон хүчний гээд зүйл бүрийн дэмжлэг хангалттай авдаг байжээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Л.Түдэв социализмын сүүлийн жилүүдэд энэ байгууллагыг толгойлж байсан түүхтэй. Мөн эвлэлээс ажил амьдралын гараагаа эхэлсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нараас эхлээд “Комсомолын дээд” төгссөн хүмүүс өнөөгийн Монголын улс төрд мэдлэг, чадвараараа гайхагдаж яваа билээ.
Социализмаас ардчилалд шилжихэд МХЗЭ-ийн халааг Монголын залуучуудын холбоо хүлээн авч шинэ нийгэмд залуусын дуу хоолой, эрх ашгийг илэрхийлэх болсон. Хууль ёсны залгамжлагч нь болохынхоо хувьд өмч хөрөнгийх нь эзэн байх эрхтэй болсноор МХЗЭ-ийн Төв хорооны байр Монголын залуучуудын холбоонд шилжин иржээ. Энэ байшин Улаанбаатар хотын А бүсд буюу ШУТИС-ийн төв байр болон Спортын төв ордны дунд байрладаг.
Харин Эвлэлийн төв хорооны харьяа Улаанбаатар хотын эвлэлийн хорооны байр “хууль ёсны залгамжлагчид” өвлөгдөөгүй байна. “Залуучууд” зочид буудлын залгаа байрлах энэ байшинг тухайн үедээ өргөн хүрээг хамарсан хөдөлмөр, хандивын аян зохион байгуулж барьсан гэдэг. МАХН-ын гишүүн, Гадаад хэргийн дэд сайд асан Б.Энхмандах цагтаа Хотын эвлэлийн хороог даргалж байжээ.
Одоо энэ байшин чухам хэний өмчлөлд шилжсэн нь тодорхойгүй гэхээсээ илүү ойлгомжгүй байдалтай байна. МЗХ-ны Улаанбаатар хотын зөвлөл буюу Нийслэлийн залуучуудын холбоо 1990-ээд оны сүүл үеийг хүртэл энд байрлан үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ үеэс залуучуудын хөгжлийн “Полиси” төв нэртэй ТББ гарч ирсэн байдаг. Энэ байгууллага нь МЗХ-ны Улаанбаатар хотын зөвлөлийн “үргэлжлэл” биш гэдэг нь дараах баримтуудаар нотлогдохоор байна. Нэгдүгээрт, залуучуудын хөгжлийн “Полиси” төв нь тусдаа тамга тэмдэгтэй, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын статустай бие даасан хуулийн этгээд, хоёрдугаарт уг барилга анхнаасаа МЗХ-ны мэдэлд шилжиж ирээгүй гэнэ.
Ээдрээтэй түүхийн учрыг мэдэх хүн залуучуудын хөгжлийн “Полиси” төвийн захирал Д.Оюунцэцэг гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм. Тэрбээр энэ байшингийн зарим өрөөг оффисын зориулалтаар түрээслүүлэн чамгүй орлого олдог байна. Заримдаа түрээслүүлэгч нь “Полиси” төв биш харин “Далай сайншанд” гэсэн нэртэй компани байж болзошгүй шинж тэмдэг ажиглагддаг гэнэ. Хэрэв энэ байшинг өмчлөгч нь хувийн компани болж хувирсан бол түмний хөрөнгө идсэн хэрэг болох нь эргэлзээгүй бололтой.
Мөн “Полиси” төв нь нярав, жижүүрээс бусад ажилтнуудаа халсан нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага үйл ажиллагаанаасаа олсон орлогыг зорилго, дүрмэндээ нийцүүлэн зарцуулах хуулийг зөрчиж байгаа хэрэг ажээ.
О.Ганзориг