Украйн Румыны хилийн ажилчид Украйнд суух Монголын элчин сайдын яамныхны нууц тамхины наймааг илрүүлсэн талаарх мэдээлэл цацагдсаны дагуу бид Гадаад хэргийн яамны холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодрууллаа. Юун түрүүнд манай улсаас Украйн улсад байх Элчин сайдын яам гэж байхгүй бөгөөд харин консулаар н.Болдхуяг гэх хүн суудаг ажээ.
Тус улсын зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Монголчуудын хууль бусаар хил давуулах гэж байсан тамхи нь ойролцоогоор тавь шахам мянган доллартай тэнцэхүйц байжээ. Байдал иймд хүрсэн тул хууль зөрчсөн Монгол иргэдийг саатуулсан байна. Манай Гадаад хэргийн яамнаас энэ асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа талаар ярьлаа. Гэвч хууль зөрчсөн иргэд нь зөвхөн Гадаад хэргийн яамны дипломат ажилчид гэж ойлгож болохгүй талаар тэд мэдээлсэн юм. Учир нь дипломат гэх тусгай эрх бүхий пасспортыг дан ганц Гадаад хэргийн яамныханд олгоод зогсохгүй УИХ-ын гишүүд, тэдний гэр бүл, зарим төрийн албадыханд олгодог байна. Тиймээс асуудлыг тодруулж, нэр усыг нь нэн түрүүнд тодорхой болгохоор ажиллаж байгаа ажээ.
О.Ариунбилэг