gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахилгааны үнэ нэмэх нь чухал биш, дагаж дэгдэх хөөрөгдлийг л зохицуулаач

Эдийн засаг
2009-02-10
0
Twitter logo

Эрчим хүчний зохицуулах газраас цахилгааны үнийг ирэх сарын нэгнээс 17 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн. Ингэснээр бид нэг квт цахилгааныг 90 төгрөгөөр худалдан авах юм. Мөн дулааны үнийг 35 хувиар өсгөж байгаа. Өнгөрсөн оны долдугаар сарын дундуур цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн. Гэтэл хагас жилийн дараа дахин нэмж байгаад иргэд төдийгүй Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо дургүйцлээ илэрхийлсэн. Тэд цахилгааны тарифын өөрчлөлт эдийн засгийн хямралын үед иргэдэд хүнд дарамт болно хэмээн үзэж байгаа аж. Үнэхээр ч хямрал малчид, жирийн иргэдийн “ясанд нь тултал” мэдрэгдэж байгаа энэ үед цахилгааны үнийг нэмэх шийдвэр зөв гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд иргэд ундууцан, хүндээр хүлээн авч байгаа. Үнэнийг хэлэхэд өмнөх жилүүдэд иргэд үнийн аливаа өсөлтийг тэсвэрлэдэг байсан. Харин одоо үнийн багахан өсөлт ч иргэдийн амьдралд хүнд цохилт болон бууж байна. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан шаардлагыг дэмжиж, хямралын үед үнэ нэмсэн Эрчим хүчний зохицуулах газар, холбогдох яамыг буруутгах нь зүйн хэрэг мэт.

Харин нөгөө талд холбогдох газрын удирдлагууд цахилгааны үнийн өсөлт иргэдэд дарамт болох ч дээрх салбар урагшлах тэнхэлгүй болсныг ойлгоосой хэмээн учирлаж сууна. Валютын ханшийн хэлбэлзэл гал дээр тос нэмж орхижээ. Мөн манай улс энэ онд ОХУ-аас 180 сая квт цахилгаан авах аж. Үүнийг хэрэглэгчдэд хуучин үнээр борлуулбал 2.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх гэнэ. Түүнчлэн, цахилгаан станцууд нүүрсний уурхайд 19.6 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Мөн өнгөрсөн оны сүүлийн мэдээгээр айл өрхөөс 26.9, албан байгууллагаас 49.8 тэрбум төгрөгийн авлагтай байсан аж. Энэ мэтээр цахилгааны үнэ нэмэх болсон шалтгааныг тоо баримт дэлгэн тайлбарлаж байна. Үүнийг сонсоход цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй байжээ гэж бодогдмоор.   

Эрчим хүчний зохицуулах газраас цахилгааны үнийг нэмснээр иргэдэд дарамт бага учруулна хэмээн тайлбарлаж байна. Тэд иргэд, үйлдвэрчний эвлэлээс ирэх эсэргүүцэлд бэлтгэлтэй байхын тулд судалгаа хийсэн бололтой. Судалгаагаар цахилгааны үнийн хэлбэлзэл талхны үнийг 14, сүүний үнийг 26, гурилны үнийг 27-31 төгрөгөөр нэмэхэд нөлөөлнө хэмээн тооцон гаргажээ. Гэвч энэ нь амьдрал дээр биелэлээ олдог бол сайхан л байна. Учир нь цахилгааны үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаж хөөрөгддөг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. Иргэдийн дургүйцэл ч үүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, цахилгааны үнийн өсөлтийг дагаж бусад бараа бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй хөөрөгддөг учир иргэд ийн дургүйцэж байгаа билээ. Иймд холбогдох яам, агентлагууд цахилгааны үнийг нэмж чадсан юм чинь үүнийг дагаж гарах хий хөөрөгдлийг ч зохицуулж сурмаар байна.

Түүнчлэн, Монголбанк валютын ханшийн хэлбэлзлийг хазаарлахгүй бол үүний нөлөөгөөр иргэд хохирч, туйлдах нь. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газраас цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргахдаа Сангийн яам, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар зэрэгтэй санал солилцож, дагаж гарах үнийг хөөрөгдлийг хэрхэн зохицуулах талаар ярилцах нь зүйтэй мэт санагдана. Сангийн яамны газрын дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын нэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар болгон өөрчилсөн талаар ярисан. Үүний дагуу УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан гэсэн. Хэрэв хуулийн төсөл батлагдвал үнийн хий хөөрөгдлийг зохицуулах боломж бүрдэх тухай хэлсэн юм. Тэгвэл цахилгааны үнийг нэмэхдээ дээрх хуулийн төслийг ч бодолцож үзэх хэрэгтэй байжээ. Магадгүй хуулийн төслийг батласны дараа цахилгааны үнийг нэмсэн бол хий хөөрөгдлөөс хамгаалагдах боломж бүрдэх байсан ч юм бил үү. Ямартай ч үнэ нэмэгдсэн бол дагаж дэгдэх үнийн хөөрөгдлийг ч зохицуулах хэрэгтэй байна.           

Нөгөөтэйгүүр, аливаа хүндрэл бэрхшээл бидэнд сургамж авчирдаг. Иймд иргэд үнэ нэмэгдлээ хэмээн халаглахаас илүү цахилгааныг хэрхэн хэмнэлттэй хэрэглэж болох вэ гэдгийг бодоход илүүдэхгүй биз. Магадгүй та зөв хэрэглээ бий болгосноор үнийн өсөлтийг ажрахгүй байх ч боломж бүрдэж мэдэх юм.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан