Эхэндээ Оросын сургалтын аргачлалыг хуулаад шинжлэх ухаан бүрээс танин мэдэхүй маягаар номлол зааж хэвшсэн. Балчир хүүхдийн ой ухаанд нүсэрдсэн олон төрлийн хичээлийн ард цөөхөн хүүхэд л гардаг байв. Хожим боловсролыг арай хөнгөвчилж Англи маягийн стандартад оруулж байгаа нь энэ гээд хоцрогдсон удирдлага бүр холион бантанг нь хутгаад хаана ч тэнцэхгүй болгоод орхижээ. Хуучнаас өөрчлөгдсөн юм гэвэл онц сайн гэж дүгнэхийн оронд А,Б,С гэж дүгнэх төдий.
Одоо ихэнх оронд хичээлийн программ хөнгөн, чиглэл дагнасан кредит цуглуулах замаар хүүхдүүд өөрсдөө хичээлээ сонгох замаар сур-галт явагддаг аж. Мэдээж зайлшгүй орох хэл, математик, биеийн тамир зэрэг хичээлүүд үндсэн боловсролдоо ороод бусдыг нь сонирхлоор нь дагнуулахад хүүхэд сургуульдаа дуртай явдаг гэнэ. Ер нь хүүхдийн боловсролын жилүүд бол хувь хүнээс бие хүн болон төлөвшиж нийгэмд бэлтгэг-дэх гол зорилготой болохоос заавал бүх хичээлдээ онц байх албагүй юм.
Гадаадад хараар ажиллаж байсан манай нэг нөхөр дэвтэр үддэг байж л дээ. Мань эрийн солонгос эзэн орой тарахад үдсэн дэвтрийг нэг бүрчлэн тоолох гэж бөөн юм болно. Есөөр найман үе хураасан дэвтрийг шууд 72 гэх мэтээр хэлээд байхад эзэн ер ойлгохгүй чи яаж ингэж тоолохгүй хэлж харин манай хүн бас гайхаад байдаг.
Энэ мэтийн боловсролын талаарх сонин хачин их байдаг. Бид хүүхдээ чухам ямар маягаар эрдэм сургах хэтийн төлөв маш төвөгтэй байдалтай байна.
Ж.Гангаа