gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУИС оюутныхаа сургалтын тэтгэлгийг өгсөнгүй

Боловсрол
2009-05-26
0
Twitter logo

-Тэтгэлэг авах ёстой оюутан нь хөгжлийн бэрхшээлтэй байжээ-
 
Хөгжлийн бэрхшээлтэй болон хагас өнчин оюутнуудын сургалтын төлбөрийн 50 хувийг төрөөс даадаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Түүгээр ч тогтохгүй эдгээр оюутанд жил бүр 140.000 төгрөгийн тэтгэлэг олгож, дотуур байранд үнэ төлбөргүй суулгадаг байсан. Гэтэл сүүлийн үед янз бүрийн "зовлон" тоочсон сургуулийн удирдлага тэдний авах ёстой тэтгэлэгийг нь өгөлгүй "шар мах"-тай нь хатааж байгаа сурагтай.

Ийм нэгэн гомдол манай сонинд ирсэн юм. Эх сурвалж нь хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч МУИС-ын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд сурдаг, IV курсын оюутан. Тэрбээр өмнө нь гурван жилийн турш сургалтынхаа төлбөрийг цаг тухайд нь төлж, төрөөс өгөх тэтгэмжийг ч авсаар ирсэн нэгэн аж. Өнөөдөр дээд боловсролынхоо гэрчилгээг аваад ажлын гараагаа эхлэх гэж байгаа. Урьдын адилаар төлөх ёстой сургалтын төлбөрөө бүрэн төлчихөөд байхад улсаас олгодог 140.000 төгрөгийг нь өгөлгүй чирэгдэл үүсгээд байгаа аж.

Уг нь хуульд "Хичээлийн жилийн хугацаанд оюутны төлбөрийг буцаан олгоно" гэж заасан байдаг ч ихэнх сургуулиуд сургалтын төлбөрийн зөрүүг буцаан олгохдоо хойрго ханддагийг хэн хүнгүй мэднэ.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж нь өнөөдөр төгсөх ангийн оюутан. Улсаас олгох ёстой тэтгэмжийн мөнгөө харьяа сургуулиасаа авахыг хүсч, олон сарын нүүр үзсэн ч очих бүрт нь өөр, өөр тайлбар хэлж өдийг хүргэсэн гэнэ. Тэрбээр эцэстээ аргаа барж "Ядаж өгсөн мөнгийг нь хонхны баяртаа хэрэглэе дээ" хэмээн ярьж байлаа.

Ямар учраас хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тэтгэмжийн мөнгийг нь өгөхгүй байгаа талаар МУИС-ын бусад салбар сургуулиудын удирдлагаас асуухад "Энэ хичээлийн жилээс эхлээд тэтгэлэг олгохоо больсон. Учир нь тэд төрийн сангийн буцалтгүй тусламжаар сургалтын төлбөрөө хийлгэсэн болохоор жилд олгодог байсан 140.000 төгрөгийг нь өгөхгүй гэсэн шийдвэр гарсан" гэв.

Хэдийгээр тус сургуулийнхан ингэж хэлж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгодог байсан тэтгэмжийг зогсоосон гэх албан ёсны тушаал, шийдвэр гараагүй. Тиймээс эх сурвалжийн суралцаж байгаа МУИС-ын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн захирлын туслах Н.Түмэнжаргалаас ямар учраас тэтгэмжийг нь өгөхгүй байгаа талаар тодрууллаа.

-Танай сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй оюутан төрөөс өгөх ёстой 140.000 төгрөгийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа гэлээ. Ямар учраас мөнгийг нь өгөхгүй байгаа юм бол?
-Жилийн эцэст МУИС-ийн бүх салбар төлбөр тооцоогоо нэгтгэж өгдөг юм. Түүний дараа тэтгэмжийн мөнгийг нь өгөх байх.

-Танай сургууль тооцоогоо гаргаж өгөөгүй байгаа юм уу?
-Өгөлгүй яахав. Аль эрт бүх тооцоогоо гаргаад өгчихсөн. Харин бусад салбарынхан л өгөхгүй удаад байгаа учраас өдий хүртэл хүлээлгэсэн болов уу.

-Тэгэхээр бүгд тооцоогоо өгсөний дараа хөгжлийн бэрхшээлтэй оюутны мөнгийг өгнө гэсэн үг үү?

-Сайн мэдэхгүй байна. Уг нь өмнөх жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлбөрийг улс 50 хувь даадаг байсан. Харин энэ хичээлийн жилээс эхлэн тэдний сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн учраас тэтгэмжийн 140.000 төгрөгийг хараад хэрэггүй байх даа.

-Төлбөрийг нь улс 100 хувь төлсөн учраас тэтгэмжийг өгөхгүй гэсэн албан ёсны шийдвэр гарсан юм уу?
-Гараагүй байгаа л даа. Гэхдээ манай оюутнууд ч гэсэн ойлгох хэрэгтэй. Төрөөс сургалтын мөнгийг нь бүрэн даагаад, дотуур байранд үнэ төлбөргүй суулгаад байхад дахин тэтгэмж гэж улсаас хардаг нь хэтэрсэн асуудал болов уу. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч сургуулиуд тооцоогоо бүрэн өгсний дараа тэтгэмж өгөх эсэх нь шийдэгдэх байх.

Б.Өлзийдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан