Шийдлийн Засгийн газарт цоо шинэ нэг яам мэндэлсэн нь Аж үйлдвэрийн яам. Отгон яамыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат авч явна. Шулуухан, гүндүүгүй энэ хүн Багануурын уурхайгаас ажлын гараагаа эхэлжээ.
Багануур дүүргийн Засаг дарга байсан түүнийг дүүргийнхэн андахгүй ч олон нийт төдийлэн мэдэхгүй. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш улстөрчийн дүр төрх нь товойн гарч ирсэн.
2012 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтын эрэмбээр УИХ-ын гишүүн болж, АН-ын бүлгээ даргалах болсон улстөрч. Д.Эрдэнэбат сайдын алба хаших болсон тул бүлгийн даргын албаа дараагийн хүнд шилжүүлэх аж. АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүлнэ гэсэн албан бус мэдээ байна.
Намдаа төдийгүй УИХ-д нэр нөлөөтэй, жинтэй үг хэлдэг Д.Эрдэнэбатыг сайдад нэр дэвшихэд гишүүд огт хоргоолгүй шууд л санал хураалт явуулан, баталж орхисон. Уг нь шинэ яам ямар бүтэцтэй ажиллах, аль төслөөс ажлаа эхлэх гээд тодорхойгүй асуудал олон бий.
Үлдэж байгаа жил хагасын хугацаанд Д.Эрдэнэбат сайдад амжуулах ажил олон бий. Юуны өмнө багаа бүрдүүлэх учиртай. Дараа нь ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг төслүүдийг урагшлуулах ёстой. Энэ ажлыг жил хагасын дотор бүрэн гүйцэтгэх боломжгүй тул Д.Эрдэнэбат дарга гацаанд орсон төслүүдийг эхлүүлж чадвал их юм.
Бид хөнгөн аж үйлдвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даатгаад, хүнд аж үйлдвэрийг тархай бутархай байлгасаар өдийг хүрэв. Харин одоо нэг яам, нэг бодлоготой болсноор дараах тоонуудад бага ч атугай өөрчлөлт орно гэж найдъя.
Салбар |
2013 оны 11 дүгээр сарын байдлаар |
2014 оны 11 дүгээр сарын байдлаар |
|
тэрбум төгрөгөөр |
|
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл, |
6.4 |
8.2 |
Уул уурхай, олборлох үйлдвэр |
4.3 |
5.5 |
Боловсруулах аж үйлдвэр |
1.6 |
2.0 |
Манай аж үйлдвэрийн салбарт олборлох үйлдвэрүүд зонхилж, боловсруулах үйлдвэрүүд чамлалттай байдаг. Салбарын яам бий болсноор энэ байдалд цэг тавих биз ээ. Гэхдээ 2016 оны сонгуулийн дараа Аж Үйлдвэрийн яам тэсч үлдэх эсэх нь бас л эргэлзээтэй.