Майкрософт саяхнаас "Скайп Орчуулагч"-ийн туршилтын хувилбараа гарган туршиж байна. Одоохондоо зөвхөн Windows 8.1 үйлдлийн системд англи, испани хэлтэйгээр байгаа. Энэ хувилбараа туршихаар Мексикийн Мехико хотын Петерсоны сургууль, АНУ-ын Такомагийн Стаффордын бага сургууль гэсэн хоёр сургуулийн сурагчдад "Нууцлаг Скайп" гэдэг асуулт хариултын тоглоом тоглуулжээ. Нэг талаас Испаниар ярьж, нөгөө талаас Англи хэлээр ярих боловч хэлнээс үл хамааран хоорондоо харилцана.
Майкрософт компани арав гаруй жилийг дуу хоолой таних, автомат орчуулга, өөрөө суралцдаг машин гэх зэрэг технологид ихээхэн хэмжээний хөрөнгө зарж хөгжүүлж байгаа бөгөөд үүний үр шим нь "Скайп Орчуулагч"-аар гарч байна гэж Скайпын блогт бичсэн байна.
Одоохондоо Англи, Испани хэлээр гарч байгаа ч өөр олон хэл нэмэгдэх боломжтой буюу өөрөө суралцдаг системтэй учирч хэрэглэх бүрд сайжирдаг байна. Шинэ хэл нэмэх, сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд бүртгүүлээд, хэлээ сонгоод энэ боломжид нэгдэхийг Майкрософтоос уриалж байгаа юм байна.
Ойрын ирээдүйд бид дэлхийн ямар ч хүнтэй хэлний асуудалгүй харилцах боломжтой болно. Хэл сурах гэдэг зүгээр л хувь хүний сонирхол болж хувирах болно.