Google корпорацийн санхүү эрхэлсэн захирал Патрик Пишетт огцрох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгджээ.
Түүний өгүүлснээр тэрбээр огцрох тухайгаа энэ сарын дөрөвний өдөр компанийн удирдлагад мэдэгдсэн байна. Ийнхүү албан тушаалаасаа гэнэт огцрох болсон шалтгаанаа сүүлийн 25-30 жил тасралтгүй ажилласантай холбоотой хэмээн тайлбарласан байна. Санхүү эрхэлсэн захирлаар долоон жил ажилласны эцэст би гэр бүлдээ илүү их цаг зарцуулахын тулд Google компаниас явж байна” хэмээн тэрбээр онцолжээ.
Компанийн удирдлагатай зөвшилцсөнөөр Патрик Пишетт корпорацийн санхүүгийн шинэ захирал батлагдах хүртэл одоогийн албан тушаалаа хашсан хэвээр байх бөгөөд шинэ захирал олдох хүртэл доод тал нь хагас жил болно гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Дашрамд дуулгахад Патрик Пишетт 2008 онд Канадын Bell хэмээх телекоммуникац, медиа компаниас Google-д шилжин ирсэн бөгөөд үүнээс өмнө McKinsey&Company зөвлөх фирмд ажиллаж байжээ.
Түүнийг санхүүгийн захирлын албан тушаалыг хашиж байх хугацаанд Google корпораци хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсний дотор Моторола компанийг 9,8 тэрбум ам.доллараар худалдаж авсан хэлэлцээр багтаж байгаа юм.
Эх сурвалж: mk.ru