Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв шинээр ашиглалтад орж
буй барилга, байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комиссын ажлыг
өнгөрсөн жилээс холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу зохион байгуулах
болсон.
Барилга байгууламж байнгын ашиглалтад авах комисс ажиллуулах явцад зарим хууль
зөрчигдөж байгаа аж. Зөрчөөд зогсохгүй, зөрчихийг нь хүлээн зөвшөөрч хууль эрх
зүйн үндэслэл муутай албан бичиг үйлдэж буй нь зохисгүй гэж тус төвийнхөн үзэж
байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Эх,
нялхсын эрдэм шинжилгээний төвийн замын зүүн талд цэвэр усны ф300 мм–ийн гол
шугам дээр нийслэлийн Засаг дарга 2007 оны аравдугаар сарын 23-ны өдрийн
513 тоот захирамжаар газар олгожээ. Энэ нь Хот суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалтын тухай хуулийн 12.6-д заасан “Төвлөрсөн ус хангамжийн ус
түгээгүүрийн гол түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын
бүс тогтооно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Хамгаалалтын бүс байх ёстой энэ газарт иргэн Я.Дондовын захиалгаар “Эл энд Эйч
констракшн”ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр “Дугант бар”ХХК зоорийн
давхартай, үйлчилгээний зориулалттай дөрвөн давхар барилга барьжээ. Уг барилгын
гадна цэвэр, бохир усны зургийг “ОСИБ-ЗТ” компани боловсруулж, Улаанбаатар
хотын Ус сувгийн удирдах газраас 388/06 тоот техникийн нөхцлийг 2006 оны
арванхоёрдугаар сард олгосон байх юм.
Манай улсын нийт хүн амын 30 гаруй хувь, ус хэрэглэгчдийн олонх нь Улаанбаатар
хотод төвлөрсөн. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр нь яах аргагүй Туул гол.
Гэтэл Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр болох Туул голын ус татарч,
усны ургамал, амьтан үй олноор хөнөөгдөж, голын ай сав бохирдсоноос газар доорх
усны тэжээл багассаар байна. Үүнийг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн
үндэсний төвөөс хүний хариуцлагагүй үйл ажиллагаа, эмх замбараагүй газар
олголт, хот байгуулалтын цэгцгүй бодлого, холбогдох хууль тогтоомж, стандартыг
ноцтой зөрчин, үндэслэл, тооцоо муутай олгож буй техникийн нөхцөл,
барилгажилтын явцад шугам сүлжээний ашиглалт, төлөв байдалд тавьж буй хяналт,
зохицуулалт, менежмент туйлын хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж
байна.
Туул голын ай сав дагуу “Japan town”, “Маршал таун”, “Дүнжингарав”, “Баян
Монгол”, “Кристал таун” зэрэг орон сууцны хороолол, барилга байгууламж
олноор баригдаж байгаа нь Усны тухай хуулийн 31.2-д заасан “Усны эх, ундаргад
онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 31.2.1-д заасан “Онцгой хамгаалалтын бүсэд
барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх,
олборлох, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, эмийн болон хүнс, техникийн
зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн
заалтыг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай
хуулийн 12.4.2 дугаар заалт, Ариун цэврийн тухай хуулийн 5.1 дүгээр заалт, Хот
байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж
байгаа аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль ч зөрчигдөж
байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Байгаль орчны,
Дэд бүтцийн хөгжлийн, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 167/335а/171 дүгээр
хамтарсан тушаалаар баталсан “Хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийн
хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм”, нийслэлийн Засаг даргын 2003 оны
“Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс
тогтоох тухай” 95 дугаар захирамж өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Сайд дарга нар
захирамжаа биелүүлэхэд ч санаа тавьсангүй. Туулыг, улаанбаатарчуудын ундны усны
эх үүсвэрийг хамгаалах тухай тушаал, захирамжууд шүүгээнд хав дарагдсаар илжирч
бай зуур хатан Туулын загас үй олноороо үхэж, урсгал нь татарсаар одоо сэлбэх
цутгал, уйлах ч нулимсгүй болоод байна.
Бид ундны усандаа ингэж хүйтэн сэтгэл, ашиг хонжоо харж хандаад байна. Дэлхийн
усны ганцхан хувийг эзэлдэг цэвэр усны нөөц улам хомсдож байгаа энэ үед гүний
цэвэр ус хэрэглэдэг цөөхөн хотын нэг нь Улаанбаатар. Үүнийгээ хайрлаж
хямгадмаар.
Х.Болор