Танилц. Агаарын бохирдолтой Улаанбаатар.
Агаарын бохирдлоороо Улаанбаатар дэлхийд айргийн тавд жагсана.
ДЭМБ-аас тогтоосон агаарын бохирдлын хүлцэх хэмжээнээс /300+/ Улаанбаатарынх 10-100 дахин өндөр бохирдолтой.
Агаарын бохирдолд 2008 оноос хойш 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ агаарын бохирдол огт буураагүй.
Улаанбаатарт жилд 120 хүүхэд агаарын бохирдлын улмаас амиа алддаг гэдгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран судалж гаргасан. Гэвч "агаарын бохирдлоос боллоо" гэх нарийн судалгаа үгүй, мөн хэчнээн томчууд агаарын бохирдлоос болж амиа алдаж байгаа талаар тоо баримт байхгүй.
Улаанбаатарт жилд хэчнээн жирэмсэн эмэгтэй агаарын бохирдлоос болж зулбах, амьгүй болох зэргээр ургаа алддагийг нарийн судлаагүй. Тиймээс энэ талаарх нарийн тоо баримт байхгүй.
Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдол, утаанд байдаг хүнд элементүүд хар тугалга зэргээр хорддогийг манай редакц цөөн хүүхдийн цусанд шинжилгээ хийснээр баталсан. Гэвч хар тугалгаар хордож байгаа эсэхийг шинжлэх лаборатори Улаанбаатарт байхгүй.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Хотын гадна 100 км-ын тойрогт бид хуулиар заасан үнэ төлбөргүйгээр газар эзэмших, өмчлөх эрхээ эдлэх боломжтой юу?
Улсаас үнэгүй газар өмчлөх эрхийн хугацааг дахин 10 жилээр сунгасан тул газар авах боломж байгаа. Яг үүнтэй адил өрхийн хэрэгцээнд үнэ төлбөргүйгээр эзэмших эрх ч хугацаа заагаагүйгээр хуульчлагдсан.
Гэхдээ дандаа л зарах газар байсан даа. Газрын худалдаачид олон арван га-аар нь авчихаад зарах юм билээ?
Нэг хүн олон га газар зарах гээд байгаа мэт харагдаж байгаа нь сумын газрыг авчихаад зарах гээд байгаатай холбоотой. Яагаад гэвэл суманд 0,5 га газар үнэгүй өмчлөх эрхтэй байдаг. Энэ нь хотын 0,07 гэсэн газраас бараг долоо дахин их хэмжээний газар гэсэн үг. Төв аймгийн Баянчандманьд долоон айлын газар зарна гээд байгаа нь үнэндээ нэг айлын газраа задалж зарах гээд байна гэсэн үг.
Газрын үнэ хот орчимд хэд байна вэ?
Газрын үнийн хувьд дэд бүтэцтэй бол үнэ нь өндөр болчихож байгаа юм. Гүний худагтай юу, тог цахилгаан, замтай ойрхон уу гээд олон асуудал бий. Дэд бүтэцгүй тохиолдолд нэг айлын газар 2-5 сая төгрөг байна.
10 айл хамтдаа бичиг баримт хөөцөлдөөд газар авахын тулд юун дээр анхаарах вэ?
Олгож байгаа газрууд нь улсын чанартай автозам дагуу, аймаг сумын төв, суурьшлын бүсийн газар, зуслангийн бүсүүдэд олгож байгаа. Олуулаа авах боломж нь хуулиараа бол байгаа. Гэхдээ олон хүний өргөдөл зэрэг ороод ирвэл ашиг сонирхлын зөрчил байна гэж хардах нь их. Найз нөхдөөрөө газар авъя гэхээр өнөөдрийн хувьд боломжгүй л болчихож байгаа юм. Зохион байгуулалттайгаар барилгын компаниуд ч юм уу аваад, дараа нь жижиглээд худалдах асуудал байж болно.
Хаана газар хамгийн их эрэлттэй байна?
Газрын эрэлт, хөдөлгөөн хамгийн их байгаа нь Төв аймаг юм. Иргэд хэдийнээ тийшээ газар аваад эхэлчихсэн гэсэн үг.
Хот орчмын газрын үнэ сүүлийн таван жилд хэр хөдөлгөөнтэй байна?
Тийм ч их өсөлт алга. Өвлийн улиралд газрын зах зээлийн эрэлт багасдаг. Миний бодлоор гол нь утааг бууруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоож, газар өгөхөө болих хэрэгтэй. Зогсоосон гэх атлаа газар өгөөд л байгаа.

Дээр нь байшингаа барина гэж бодож газраа сонгохдоо юуг анхаарах вэ?
Газраа сонгохдоо өөрийн шийдэж чадах асуудлаа хойш тавиад, шийдэж чадахгүй асуудлаа анхаарч авах нь зөв болов уу. Усны асуудал бас их чухал. Байшинг бол ямар ч байдлаар барьж болно. Жишээ нь, манай пассив хаус нь ямар ч дэд бүтцээс шалтгаалахгүйгээр хаа ч барих боломжтой. Мөн болж өгвөл нар тусдаг газар сонгохыг хичээгээрэй. Мөн салхи ихтэй газар хэцүү. Дулаан алдагдалтай болно. Гэхдээ өөр боломжгүй тохиолдолд ингэж цамаан загнах хэрэггүй л дээ. Болж өгвөл л гэсэн үг. Мөн байшин барихаасаа өмнө худгаа ухуулах хэрэгтэй.
Хотоос гадна газар авч, байшин барина гэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй болоод байх шиг?
Хотын төвийн байшингаа зарах, түрээслэх гэх мэтээр санхүүгийн нэг хөшүүрэг болгож ашиглавал нүүх боломж хангалттай байгаа юм шиг санагдаад байгаа юм. Хүүхэд нь сургуульд явдаггүй л бол боломжтой иргэд Улаанбаатараас гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс хотын төвийнхөө байшинг зарж чадахгүй, хоёрдогч боломж болгож ашиглах гээд байгаад асуудал байна. Тэгээд хотоос гадна авах байшингаа зуслан байдлаар ашиглах гээд байгаа юм. Зоригтой зараад гарах хэрэгтэй. Гэтэл хотын төвийн машин ч орох зайгүй, зогсох зогсоолгүй ганц хоёр өрөө байшиндаа хоргодоод байдаг.
Байшингийнхаа материалыг өөрөө татаад, өөрөө барилгачид хөлслөөд бариулах эсвэл байшин барьдаг компаниар бариулах хоёрын аль нь иргэнд ашигтай тусах вэ?
Бүх зүйлийг өөрөө хийх гээд явахаар л буруудчихаж байгаа юм. Тийм болохоор барилгын мэргэжлийн компаниудад хандсан нь зөв. Гэтэл барилгын компаниуд яг газарт нь тохирсон тооцооллыг хийж өгч байна уу эсвэл нэг хэв маягаар л шахаад байна уу. Дулаалгаа сайн хийснээр та л хожно, өөр хэн ч хожихгүй. Чаддаг хүнээр бариулах нь өөрөө хэмнэлт.
Ямар хугацаанд барих уу?
Угсармалаар байшин барихад 7 хоног л болно.
Байшингаа барихад хамгийн их анхаармаар зүйл нь?
Гол нь хүмүүст би дулаал дулаал бас дахин дулаал л гэх байна. Боломжгүй айлууд нь скочоор, боломжтой айлууд нь дулаалгын материалаар дулаалж, вакум орчин үүсгэх хэрэгтэй. Бид Гандангийн дэнжид пассив гэр шиг тийм сайн дулаалсан загварын гэр барисан. Очих үзэх боломжтой. Тэр гэрийн гадна бид машины шүүлтүүр тавьчихсан. Өгөөмөр захаас 15 мянган төгрөгөөр л аваад шүү дээ.
Ярилцлагын явцад гурван давхар байшин барих нь зүйтэй гэх шиг боллоо. Та юу гэж бодож байна?
Утаанаас зугтагсдын хувьд гурав, дөрвөн давхар түрээсийн байшин барих бизнес байгаа юм биш үү. Тэр нь гол нь одоо байгаа амралт сувиллаас хамаагүй хямд байх ёстой.

Цахилгааны хувьд анхнаасаа газраа авахдаа юуг анхаарч авах ёстой вэ?
Хамгийн ойрхон цахилгааны цэг хаа байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Км-ээсээ хамаараад үнэлгээ нь өөр. Ойролцоогоор 20 орчим км-ээс шугам татвал 100 орчим сая төгрөг болох болов уу. Үүнд, тоног төхөөрөмж, үйлчилгээ нь ороод.
Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэвэл өртгийн хувьд их өндөр болох байх даа?
Дан ганц сэргээгдэх эрчим хүч ашиглана гэвэл цахилгаан, дулаан, усаа шийдэх боломж бол байгаа. Хөрөнгө оруулалт гол асуудал байх болно. Дулааны хувьд газрын гүний дулааныг ашиглах боломжтой. Улаанбаатар хот орчимд 120 метрийн өрөмдлөгийн гүнээс дулаан татах боломжтой гэдэг нь тогтоогдсон. Өртгийн хувьд 70 мкв талбайтай байшинд 70-80 сая төгрөг шаардлагатай. Дээрээс нь цахилгаан. Айл өрхийн хэрэглээн дээр плитка, цахилгаан тогоо зэрэг өндөр хэрэглээнээс татгалзах нь зөв. Үүнийгээ галлагаар шийдвэл хөрөнгө оруулалтыг хэмнэх боломжтой. Зурагт, гэрэлтүүлэг зэргийг нар болон салхины эрчим хүчээр шийдэх боломжтой. 1кв хүчин чадалтай нарны дэлгэц нь 2 сая орчим төгрөг байна. Үүнээс гадна инвертор, аккумлятор зэрэг дагалдах хэрэгслүүд шаардлагатай. Тэгэхээр нэг айл төвийн дэд бүтцээс хараат бусаар, сэргээгдэх эрчим хүчээр шийдлээ гэхэд таамаг байдлаар 150-200 орчим сая төгрөг болох юм. Гэхдээ УБ хотод тэрбум төгрөгийн үнэтэй байшин авч байснаас ухаалаг шийдэл болов уу.
Төвийн эрчим хүчнээс цахилгаан татаж шийднэ гэвэл хэцүү юу?
Улаанбаатар хотын захын хэсгээр төвийн эх үүсвэрээс цахилгаанаа шийдэхэд хүндрэлтэй. Орбит, Толгойт зэрэг газарт 220 вольт байх ёстой хүчдэл 140-150 вольтод л дөнгөж байдаг. Харин ачаалал багатай бүсэд бол боломж байгаа.
Ер нь эрчим хүчний салбарын өнөөгийн байдал утааг бууруулахад хувь нэмэр оруулна гэхэд хүндхэн байх шиг?
Гэхдээ хэлэх зүйл байна. Улстөрчид “тэнд тэчнээн айлыг цахилгаанд холболоо” гэж мэдээлж байгаа нь нэг талаар баярын мэдээ боловч нөгөө талаар энэ бол биднийг хорлож байгаа хэрэг. Цахилгаан хангамжийн хүртээмж муутай айлуудын хүртээмжийг улам муутгаж байна. Утааг бууруулахад эрчим хүчний салбарын үүрэг маш чухал. Гэтэл эрчим хүчний салбар бүхэлдээ нуран унаж байна. Дулаан бодит зах зээлийн өртгөөс тав дахин бага үнээр борлуулагдаж байна. Эрчим хүч ч ялгаагүй. Дандаа төсвөөс далд татаастай. Төр өөрөө бүх асуудалд гар оролцох маш дуртай. Дунд хугацааны эрчим хүчний зорилтыг аравдугаар сар батлахад 330 орчим мегаваттын өргөтгөлийг дулааны цахилгаан станцуудад хийнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дахиад нүүрсний станцаас үүсгэж байгаа агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ. Өргөтгөлүүдийг төр өөрөө хийж, маш их мөнгө зарцуулна. Тэгээд тийм их өртгөөр бүтээчихсэн атлаа иргэдэд маш бага үнээр борлуулна. Зөрүүг нь бид татварынхаа мөнгөөр төлнө. Гэх мэтчилэн эрчим хүчний салбар ийм байдалтай байгаа нь утааг орон сууцаар, цахилгаан халаагуураар бууруулна гэдэг нь нэлээд хүндрэлтэй болно гэсэн үг.

Дулаалгын хувьд байшингаа барихдаа яаж хэмнэлт гаргангаа дулаахан барих боломжтой байх вэ?
Найзууд буюу тав, арваараа айлууд нийлж гарах гэж байгаа тохиолдолд аль болох байшингаа нэг дорж баривал ашигтай. Гурван давхар орон сууц барьж болох юм жишээ нь. Тэгвэл дулаалга, эрчим хүчинд зарцуулах төлбөр багасна. Зургаан айл тус тусдаа байшин барих, зургаан айл нэг орон сууцанд орох хоёр энгийн нэг байшингийн дулаан алдагдалтай харьцуулахад 33 хувиар хэмнэлт хийх боломжтой. Яагаад гэвэл хана, дээвэр тааз нь нэг болчихоор дулаалах шаардлагагүй болно. Ингэвэл дулаалгаа бүр нэмнэ. Цахилгаанаа сэргээгдэхээр шийдэх гэтэл өндөр өртөгтэй байгаад байвал плитка, шарах шүүгээндээ зарцуулах эрчим хүчээ гаазаар шийдчих. Тэгэхээр нарны 2 сая төгрөгийн панельдаа зурагт, гэрэл зэргийгээ даатгачих. Тэгээд нарны эрчим хүчээр халаасан усаар усанд ороод, доороо байрлах жижиг танкнаасаа саарал ус татаад ашиглаж болж байна.
Гурван давхар байшингаа эргээд буулгахад хор нөлөөгүй байхаар бодож “ногоон технологиор” барих хэрэгтэй. Тэгэхгүй манайхан карказ зангидаж байгаад цемент цутгаад байдаг. Карказаа барьчихаад дулаалгын материалаар босгоод, болохгүй бол буулгаад дахин томсгож, жижгэсгээд барих боломжтой байх ёстой. Угсардаг байшин гэдэг л дээ.
Том цонхтой байвал илүү дулаахан байна гэж байх уу эсвэл дулаан алдагдал ихтэй болчих юм болов уу?
Пассив хаус урдаа том цонхтой байдаг. Нар луу харсан хэсэг нь илүү том цонхтой байвал тэр хэмжээгээрээ нарны эрчим хүчээ цуглуулж авна гэсэн үг. Гэхдээ тэр цонх нь стандартаас дээгүүр шаардлагыг хэмжээний байх ёстой. Тэгэхгүй бол өдөр хураасан дулаанаа шөнөдөө цонхоороо алдах эрсдэлтэй. Хуучин орос байшингууд байсан юм даа, цонхоо гаднаас нь модон хаалга шиг хаалтаар хаадаг. Тэр бол шөнөдөө дулаанаа алдахгүй л гэсэн санаа. Гэхдээ монголд пассив хаусны шаардлагыг хангах цонх байдаггүй юм билээ.
Танай ТББ ирэх жилд төлөвлөж буй ажил юу байна?
Утааны эсрэг ээж, аавууд ТББ “төр ажил хийхгүй юм байна. Хувийнхан хийсэн зүйл илүү дээр юм байна” гэж үзээд ирэх онд нэлээд ажил төлөвлөсөн. Гурван талын хамтын ажиллагаатай байна.

Банкууд газар авахад зориулж зээл өгдөг үү?
Зээл нь бизнесийн, хэрэглээний гэж хоёр янз байдаг. Хэрэглээний зээл дээр банкууд сүүлийн үед цалингийн зээл их олгож байна. Гол нь орлого талаа л харж байгаа гэсэн үг. Цалингийн зээл нь тэр хүний л хэрэглээ учир хүссэн зүйлээ л авч болно. Банкуудын хувьд санхүүжүүлэхийг хориглодог үйл ажиллагаа байдаг. Түүнд багтахгүй бол хамаагүй.
Хас банк барилгын зээлийн хөтөлбөртэй юу?
2019 оны нэгдүгээр улиралд багтаагаад манай банк "Эрчим хүчний хэмнэлттэй барилгын зээлийн хөтөлбөр" гаргана. Энэ нь жилийн 12 хувийн хүүтэй байх болов уу гэж бодож байна. Тэр үеийн Монголбанкны своп зардал ямар байхаас нэлээд хамаарна. Энэ хөтөлбөр дээр бид эрчим хүчний хэмнэлттэй барилга барьж чадах барилгын компанитай хамтран ажиллаж, зөвхөн тэр компанийхаа барьсан байшинд зээл олгох журмаар ажиллана.
Хэрвээ би хувиараа байшингаа барихаар бол яах вэ?
Банкны шаардлага нь хувь хүн байшин барихад зээл олгохгүй. Бид барьж чадах нь батлагдсан компанитай ажиллана. Урьдчилж гэрээ байгуулна. Бид эрчим хүчний хэмнэлттэй байшинд зээл олгоно. Гэтэл баригдаж дууссаных нь дараа шалгаад үзэхэд эрчим хүчний хэмнэлт гараагүй байвал тэр зээл ердийн моргэйжийн зээл рүү шилжинэ. Тэгээд хүүгийн зөрүүг нь компани төлнө. Өөрөөр хэлбэл, байшин худалдаж авсан иргэн буруугүй учир ингэж шийдэж байгаа юм. Түүнчлэн зөвхөн байшинг нь санхүүжүүлэхгүй дэд бүтцийг нь хамт санхүүжүүлнэ. Халаалт, дэд бүтэц энд орно гэсэн үг. Тэгэхээр олон айл хамтран шийдвэл нэг айлд очих өртөг нь буурна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ