gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     1.13
  • Валютын ханш
    $ | 3560₮
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ | 3560₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ 3560₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хашаандаа мод, ургамал тарьсан нь үерийн эрсдлийг бууруулсан гэв

Б.Азбаяр
Нийгэм
2023-08-06
406
Twitter logo

Баянзүрх дүүргийн 21-р хороонд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Дарь-Эх, Цагаан даваа, Жамсран уул орчмын айлуудын нөхцөл байдал хүнд байна.

Өчигдөр орой 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас тус орчмын 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урсжээ.

Үүссэн нөхцөл байдлыг сурвалжлахаар очиход ачигч, өргөгч машинууд замаар урссан лаг, хогийг цэвэрлэн ажиллаж байв.
Оршин суугчдын хэлж буйгаар аадар бороо ердөө 20-30 минут орсноор тус нөхцөл байдалд хүрчээ. Шөнөдөө бороо нэмж ороогүй аж. Үерт өртсөн монгол гэрүүд налчийн унаж гэр доторх тавилга, эд зүйлс эвдэрч, лаг шаварт хутгалдсан байна. Харин байшинтай айлуудын цонхыг хагалан үерийн ус оржээ.

Шинэ монелоос Дарь-Эх лүү уруудах авто замыг дагаж урссан тус үерийн өндөр нь 160 см-ийн өндөр байсан гэдгийг Геодизи усны барилга байгууламжийн газрын сурвалж мэдээлсэн. Мөн их хэмжээний хог, шороотой байсан тул усны шуудуу, сувгууд бөглөрч уг нөхцөлд хүрсэн гэв.
Тухайн үед эзгүй байсан айлуудын эзэд өглөө гэртээ ирэхэд хашаа нь нурж, зузаарсан лаг шавар өмнөөс нь угтсан аж. Мөн тэднийг хашаа дахь лагийг цэвэрлэхийг албаныхан уриалжээ. Гэхдээ бохирыг хаашаа гаргаж хаях зэрэг зөвлөмж өгөөгүй байна. Тиймээс оршин суугчид дорвитой үйлдэл хийж чадахгүй байгаа бөгөөд хүрз, малтуур ашиглан лагыг хашааны үүд рүүгээ татаж байв.

Харин үер урсаж орж ирэхэд гэртээ байсан иргэд гэрээсээ гарч, хашаан дээгүүр явсаар хөршийнхөө гэр лүү дамжин оржээ. Мөн тухайн айлдаа хоногложээ.

БЗД-ийн 21-р хорооны Бага Дарь-Эх гудамжны оршин суугчид "Үер ихэнх айлын хашаан дээгүүр хүчтэй давлагаалж буусан. Блокоор барьсан хашааг хүртэл нураачихсан. Үерийн ус монгол гэрийн хананы тал орчмоор татсан өндөр байсан. Ус урсаад өнгөрсний дараа 5-6 см зузаан лаг үлдсэнийг цэвэрлэж байна. Албаныхан мэдээлэл өгч байгаа гэсэн боловч хаяанд нь байгаа бидэнд мэдээлэл ирээгүй л байна. Хэрхэхээ мэдэхгүй байна" гэв.

Үерт автсан Гутлын цехийн эрхлэгч "Үерийн үеэр эзгүй байсан. Өчигдөр орой эхлээд одоо болтол бохирыг зайлуулж байна. Дөнгөж талыг нь гаргаж амжлаа. Цехэд 100 сая орчим төгрөгийн материал байсан. Бүгд үерийн ус, лаг шавраар бохирдсон. Цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, машинуудаа ажиллах эсэхийг ч мэдэхгүй байна" гэлээ.
Бусдын адил үерт автсан ч нэгэн айлын хашаа дахь нөхцөл байдал бусдаасаа арай дөнгүүр харагдаж байв. Тодруулбал хашаандаа хүлэмжтэй байхын зэрэгцээ олон наст мод болон бут сөөг олныг тарьсан байв. Мөн тэдгээр ургамал налж, хугараагүй бөгөөд хашаа дахь лаг шаврын хэмжээ ч бага аж.

Иргэн Н “Хашаандаа олон мод тарьсан нь их хэмжээний үерт автахаас наагуур хамгаалсан гэж бодож байна. Ургамал тарьсан хэсгийн хөрс өөртөө их хэмжээний ус хуримтлуулдаг. Энэ нь нөлөөлсөн гэж бодож байна. Харин хашаанд байгаа байшингуудад их ус орсон. Эхний ээлжид хашааны лагийн даруй цэвэрлэх төлөвлөгөөтэй байна. Энд маш их бохир байгаа шүү дээ. Айлуудын жорлонгийн бохир их байгаа. Халдвар тархах эрсдэлтэй, хүнд нөхцөл гэж бодож байна” хэмээв.
Өчигдөр орой аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хорооны цахилгааныг бүрэн хязгаарлажээ. Одоо ихэнх айлууд цахилгаан эрчим хүчээр хангадаагүй байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн диспетчерийн албаны дарга Б.Давааням "Манай ТӨХК-ийн эзэмшлийн дөрвөн шугам тасарч нийт 142 дэд станцын 6870 хэрэглэгчийн эрчим хүч тасарсан байна. Одоогоор хоёр шугамын хүчдэлийг холбож, 85 дэд станцыг залгаж, 3184 хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан гэв. Үлдсэн 3386 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээхээр гэмтэлд үзлэг хийн ажиллаж байна" гэсэн юм.
Харин иргэд дахин бороо орвол одоо байгаа хог, лаг шаварт дээрээ нэмэгдвэл цэвэрлэж чадахгүйд хүрнэ. Тиймээс албаныхныг хэрхэн, хаашаа бохирыг зайлуулах талаарх мэдээлэл өгөөсэй хэмээн хүслээ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан