gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөх толбот Монгол хүн манайх

Нийгэм
2007-11-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-26
Хөх толбот Монгол хүн манайх

Өнөөдөр Монгол улс тунхагласны баярын өдөр. Энэ өдөр хөх тэнгэрээрээ бахархдаг Монгол эх орны минь тэнгэр цэлмэг хэвээр байна. Бид дайн дажингүй, үймээн самуунгүй, ард олны сэтгэл тайван амгалан аж төрж байна. Энэ л үед Монгол хүн гэдгээрээ омогшин бардамдах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө.

Монголын бахархал
Гэрийн гадаа адуу янцгааж, ээжийн чанах шаргал цайны үнэр ялдамд өглөөг угтах тохиол зөвхөн Монгол хүн бидэнд тохиожээ. 

Дөрөө шүргэм халиурах өвс ургамал, алсын тэртээгээс алжаал тайлан бургих  ариун тунгалаг гол, мөрөн, нүд алдам онгон сайхан тал,  зөвхөн Монгол хүний зулай дээр зурайх  цэлмэг хөх тэнгэрээ бид шүтье.
Найман зуун  жилийн тэртээх дэлхийг донсолгосон хүчирхэг төрт ёс, түүхээ ярин онгирох ховорхон хувьтай хүмүүс зөвхөн бид.
Эх хангай газрыг  хайлан уяраах Монгол ардын уртын дуу ганцхан манайд бий.  Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдаст багтаан хүний сэтгэлийг уяраах хосгүй оюуны бүтээл Морин хуурыг зөвхөн Монгол хүн зохиосон  гэж бахархъя.

 Жороо морины ганган явдалд амрагийн дуу аялах Монгол хайр сэтгэл зөвхөн манай залууст тохиосон гэж гайхуулъя.

Байгаль эхийн бүхий л зан аашийг харамгүй хайрласан хавар, зун, намар, өвөл гэх  жилийн дөрвөн улирал манай эх оронд хайрлажээ гэж байгаль ээждээ бид талархъя.
Амны цангаа тайлан ундаалах айраг, цагаа зөвхөн Монголчууд хүртэх ёстой хишиг байж гэж би баярлъя. Хөх толбоороо ижилсэн, айлсах Монгол заншил зөвхөн бидний ёс.
Морин дэлэн дээр гараа алдлан давхин, нутгийн салхиа амтлан, цэлмэг тэнгэрээ магтан дуулах хөх толбот  Монгол хүн манайх.

Найман шарга зэрэглээт холоос зүүдэнд дунд минь давхиж, буурал ээжийн есөн хүслийн цацал үргэлжид даллан дуудах Монголын сайхан орон би таньд хайртай.

Дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, оршин суугаа хөх толботой Монголчууддаа Монгол улс тунхагласны 83 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Ч.Болортуяа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан